Леди Гага тоглолтынхоо үеэр ухаан алджээ

20140811083101Дуучин Леди Гага Колорадо муж улсын Денвер хотод болсон “The Artpop Ball tour” хэмээх аялан тоглолтынхоо үеэр ухаан алдсан байна.  Тэрээр Дуучин бүсгүй тоглолтынхоо 90 дэх минутад “Born this Way” дуугаа дуулж байхдаа тайзнаас унаж, ухаан алдсан байна. Түүнийг Денвер хотын түргэн тусламжийн эмнэлэгт хүргэж, тус тоглолтыг тараасан аж.
Эмч нарын мэдээлсэнээр “Гага тоглолтынхоо үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн байснаас гадна ядаргаанд орсон нь ухаан алдахад нөлөөлсөн” гэв. Дуучны хэвлэлийн төлөөлөгч “Гага тоглолтынхоо үеэр хэзээ ч согтууруулах ундаа хэрэглэж байгаагүй. Харин гурван сарын турш үргэлжилсэн аялан тоглолтоос болж ядаргаанд орсон байх. Мөн тайзнаас унахдаа Гага баруун гараа гэмтээсэн” гэж ярьжээ.

Гага ирэх долоо хоногт Лас Вегас болон Токио хотод тоглолтоо хийх юм.

 

Г.Солонго

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих