Тахийн унагыг чоно зоогложээ

Говь-Алтай аймгийн Алтайн өвөр говь дахь Тахийн тал гэдэг газрын нэрийг нь бодоод үзсэн ч үнэхээр тахийн уугуул нутаг гэдэг нь тодорхой. Тахийг уугуул нутагт нь тавьж зэрлэгшүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрч, ирэх онд тахь уугуул нутагтаа эргэж ирсний 20 жилийн ойг тэмдэглэх бөгөөд энэ хугацаанд тахийн тоо 140 хүрсэн билээ. Харамсалтай нь 2009 оны зуднаар нэлээд нь нүд аньсан. Одоогоор 60 гаруй тахь байгаа аж. Тэдгээр тахийн сүрэг дотор 4 унага энэ хавар мэндэлсэн боловч нэгийг нь чоно зоогложээ.

Одоо дэлхийн 24 орны 107 дархан цаазат газарт 800 орчим тахь бий гэнэ.  Сайн санаат зарим хүмүүсийн ивээлээр 1992 онд тахь уугуул нутагтаа эргэж ирсэн.  Ингэс­нээр Говь-Алтай аймгийн Тахийн тал, Завхан аймгийн Хомын тал, Төв аймгийн Хустайн нуруунд тахийг нутагшуулж байгаа нь сайн хэрэг.

Д.Сэрээтэр

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих