О.Магнай “Монос”-ын салбаруудыг хаана

8-13-13Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн урд байрлах “Монос” эмийн сангийн эмийн санч “Фенобарбитал” эмийг буруу тунгаар худалдаалснаас болж нийт 16 нярай ЭНЭМҮТ-д хүргэгдсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл дээрх эм нь Монгол Улсын эмийн жагсаалтад бүртгэгдээгүй байсан тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Монос”-ын бүх салбар эмийн санг хаахаар болжээ. “Монос” групп нь нийт 18 салбар эмийн сантай аж. ШӨХТГ-аас уг асуудалтай холбогдуулан дөрвөн ажлын хэсэг томилон өнөөдөр 13 цагаас эхлэн үүдийг нь хааж лацдах арга хэмжээ авахаар болжээ.

 

 

Б.Туул /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих