Фэйсбүүкээс татгалзвал 28 цаг хэмнэнэ

facebookdeletedФэйсбүүк өөрийгөө хүндлэх явдлыг үгүй хийдэг гэнэ. Инсбрукийн их сургуулийн судлаачид энэ алдартай нийгмийн сүлжээний англи, герман хэлтэй 300 хэрэглэгчээс сорил аваад ийм таагүй дүгнэлтэд хүрсэн байна. Туршилтын явцад оролцогчдыг гурван бүлэгт хуваажээ. Эхний бүлэгт багтсан хүмүүс зөвхөн фэйсбүүкийг хэрэглэдэг байв.

Дараагийнх нь интернэтэд аливаа сонирхолтой мэдээллийг хайнгаа фэйсбүүк рүү орохгүй байсан аж. Үлдсэн хүмүүс нь тусгай даалгавар авалгүй цахим орчинд юу хүссэнээ хийж байжээ. Дараа нь оролцогч болгонд өөрийн сэтгэл санааны байдлыг дүгнэхийг санал болгов.

Тэгтэл фэйсбүүкээр орсон бүх хүмүүс цагийг ямар ч үр бүтээлгүй өнгөрүүлсэндээ харамссан аж. Эдгээр хүмүүс уг нийгмийн сүлжээн дотор удах тусам сэтгэл санаа нь улам муудаж байсан гэнэ. Цагийг дэмий өнгөрүүлсэн учраас өөрийгөө хүндлэх хүндлэл буурсан гэж дийлэнх нь мэдэгдэв. Энэ байдлыг засахаар хэсэг судлаачид “Эрх чөлөөтэй 99 хоног” гэдэг төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Түүнд оролцогчид фэйсбүүкийг хэрэглэлгүй 99 хоног тэвчих хэрэгтэй байсан юм. Тэд 33 болон 66 хоноод сэтгэл санааны байдлаа дүгнэх ёстой байв. Судлаачдын тооцоолсноор хүмүүс фэйсбүүк дотор өдөрт дунджаар 17 минутыг өнгөрүүлдэг аж. Тэгэхээр фэйсбүүкээс сайн дураараа татгалзвал амьдралынхаа 28 цагийг хэмнээд зогсохгүй тэр цаг хугацааг илүү сонирхолтой, ашиг тустай үйлийг хийхэд зарцуулж болох гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих