Лэди Гага дараагийн шоу

5258f669dc5eca0dbigШуугиан таригч дуучин бүсгүй Лэди Гага дэлхий даяар өөрийн алдарт шоуг тавин аялж байгаа аж. Энэ өдрүүдэд  Япон Улсад тоглож байгаа юм байна. Арлын улсад Гага өөрийн биеэр ирсэн нь шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг ихэд хөдөлгөв. Од бүсгүй хүний санаанд оромгүй хувцас өмсөж гайхшруулдаг бөгөөд Япон дахь тоглолт ч үүнээс хазайсангүй.

Нисэх онгоцны буудал дээр тэрбээр тороор хийсэн өөрийн нэвт гэрэлтдэг өмсгөлийг толилуулжээ. Од бүсгүйн нууцат газруудыг янз бүрийн хясаанууд халхалж байсан бөгөөд тод ягаан өнгийн “Artpop” гэдэг бичвэр дурайж байв. Лэди Гага нисэх онгоцны буудал дээр ийм байдалтай гарч ирсэн нь шүтэн бишрэгчдийг нь алмайруулсан аж.


URL:

Сэтгэгдэл бичих