Ертөнцийн үл тайлагдах нууцаас 1

Бидний нүдээрээ үзэж, чихээрээ сонсч чадахгүй , ухаан санаанд багтамгүй гайхамшигтай бөгөөд аймшигтай ер бусын ертөнц эргэн тойронд маань байсаар байгаа билээ.

Номын нэр: Ертөнцийн үл тайлагдах нууцлаг зүйлс /нэгдүгээр дэвтэр/

Нэгэн ижил 3 удаагийн тохиолдол

….Уолсын хошууны Менайн хүзүү хэмээх далайн нарийссан хэсэгт 200 орчим жилийн дотор далайн 3 хөлөг онгоц живсэнтэй холбоотой нэгэн ер бусийн гурван ижил тохиолдол байдаг.

Эхний дарвуулт хөлөг онгоц 1664 оны 12-р сарын 5-ны өдөр 81 зорчигчидтой яваад осолдож живэхэд ганц хүн золоор амьд гарсан нь Хюгх Виллиамс гэдэг нэртэй хүн байжээ.

Мөн 1785 оны 12-р сарын 5-ны өдөр буюу өмнөх ослоос 121 жилийн дараа нэгэн усан онгоц өнөөх Менайн хүзүүвч хэмээх газар живэхэд хөлөг дээр байсан хүмүүсээс  нэг л хүн амьд гарчээ. Түүний нэр   бас л Хюгх Виллиамс. Нэг ижил сарын нэг ижил өдөр зуу гаруй жилийн зайтай нэг газар дээрхи усан онгоцнууд осолдсон төдийлэн гайхалтай зүйл биш юмаа гэхэд тэдгээрээс тус бүр нэг хүн амьд үлдсэн бөгөөд тэдгээр азтангууд ижил нэртэй байна гэдэг бол ер бусын тохиолдол биш гэж үү? Гэхдээ энэ түүх тэгээд төгсөхийг хүссэнгүй ээ.

1860оны 12-р сарын 5-ны өдөр Менайн хоолойд жижиг усан онгоц осолдож 25 зорчигчинй хамт живэхэд нөгөө л Хюгх Виллиамс ганцаараа амьд гарсан ажээ. Үнэхээрээ гайхалтай зүйл зөндөө байх юм аа.

Мэдрэхүй шилжих нь

Хүний үзэх сонсох эрхтэн гэмтэж мэдрэх чадвараа алдхад түүнийг орлон өөр эрхтэн онц мэдрэмжтэй болдог хэмэн нийтээр мэддэг билээ. Тэр ч бүү хэл албан ёсоор тэмдэглэсэн ихээхэн олон тохиолдолд тэрхүү алдагдсан мэдрэхүй биеийн огт өөр хэсгээр илрэн гарч ирдэг байна.

Иймэрхүү мэдэрхүй шилжсэн хамгийн алдаршсан тохиолдлын талаар сэтгэл мэдрэлийн эмч         Др, Ц.Ломбросо хэмээх ихээхэн нэр хүнд бүхий эрдэмтэн бичсэн байдаг бөлгөө.

Гурван сар хүндээр өвдсөний эцэст 14 настай нэгэн охин хараагүй болсон байна. Нүдний үйл ажиллаа бүрэн байхгүй болсон боловч тэрээр нэгэн өдөр:

“Би бүх зүйлсийг үзэж байна” гэж хэлсэн байна. Инэгээд гайхаж сандарсан эцэг эх нь түүнийг Ломбросо эмчид авчирч үзүүлсэнд , эмч түүний үнэн худал хэлж буйг нотлохын тулд ихэд олон шинжилгээ судалгаа , туршилтууд хийж үзжээ.

Тэрээр охины нүдийг нь ( хараагүй боловч ) боогоод, элдэв зүйлийг түүний өмнө тавихад тэр зүйлсийг сайтар ялган хэлж байснаар барахгүй захидал бичээд тавихад түүнийг уншиж чадаж байсан байна

Тэр охины чихний омогт хурц гэрэл тусгахад өвдсөндөө цочиж басан байна. Гэтэл эмч хамрын нь үзүүрт хуруугаараа хатгасан чинь тэрээр чанга орилж ,ууртайгаар

-”Та намайг заавал сохлах гээд байгаа юм уу” гэжээ.

Ийнхүү тэр охины харах эрхтнийг чих ба хамарын үзүүр нь орлож байсан буюу харах чадвар тийшээ шилжсэн байжээ.

Мөн үүгээр ч зогсохгүй эрүүгээрээ үнэрлэж чадаж байсан байна.

Цагаан акулаас ч том

Олонхи далайн биологи судлаачид, их усны мандал дорхи гvнд бидний vл таних маш олон амьтад байдаг гэдэгт итгэдэг ажээ.
Гавайн арлууд болон Калифорнийн эргээс барьсан хоёр том акул загас нь энэхvv нууцлаг амьтадын нэг нь байсан бєлгєє. Энэхvv аврага том амтай акул загаснууд нь бидний vздэгээр олон сая жилийн ємнє амьдарч байгаад устаж vгvй болсон амьтад байсан бєгєєд тэрхvv арав гаруй метр урт биетэй, асар том амтай аврага загаснууд нь далайн хєлгvй гvнд бидний vл мэдэх тоо томшгvй олон амьтад байгаагийн нэгэн баталгаа болж байгаа юм.
Криптозоологийн олон улсын нийгэмлэгийн ажилтан ‘Ричард Гринвелл хэлэхдээ, “Иймэрхvv тєрлийн мэдээлэл манай дэлхийн єнцєг булан бурээс маш олноороо манайд ирдэг юм. Жишээ нь зохиолч Цане Греи хориод оны vед Номхон далайн ємнєт хэсэгт 13 метр урттай аврага загас vзсэн тухайгаа тэмдэглэсэн байдаг.
Мән нэгэн удаа хоёр загасчин арав орчим метр урттай аврага загас 1977 онд завин дээрээсээ харсан байдаг бєлгєє.
Ийнхуу ер бусын аврага том загаснуудын зэрэгцээ маш эртний аврага загасны тєрлууд болох Carchorodon megaladon мэтийн аврага том загаснууд их далайн гvнд оршин байхыг vгvйсгэх vндэсгvй юм.” хэмээжээ.


URL:

Сэтгэгдэл бичих