Монгол банк хувийн банкинд их хэмжээний долларын баталгаа гаргаж өгсөн үү!!?

золжаргал.н_Монгол улсын эдийн засаг элгээрээ хэвтэж бизнес эрхлэгчид дампуурлын байдалд хүрч, ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтсоор.

Энэ бүхний буруутан Засгийн газар гэхээсээ илүү валютын өсөлтийг жолоо цулбуургүй сул тавьсан Монгол банк түүний удирдлага ноён Н.Золжаргал болж байна.

Мэргэжлийн чадвар гэхээсээ илүү улс төрийн томилгоогоор томилогдсон гэгддэг тэрээр Монгол банкны даргаар очсон цагаасаа эхлэн валютын өсөлтийг дээд цэгт нь хүргэлээ. Цаашид улам валют өсөх ч төлөвтэй байна.

Гэтэл саяханаас улс төрийн хүрээнийхэний дунд Монгол банк, Н.Золжаргал даргын ноцтой нэгэн үйлдэл ил болж байгаа  тухай ам уралдан ярьж байгаа юм байх. Монгол банк хувийн нэгэн банкинд асар их долларын баталгаа гаргаж өгсөн нь илэрч доллар өсөх гол шалтгаан болсон төдийгүй энэ нь олон хууль тогтоомж зөрчсөн,  эрх ашгийн зөрчилтэй шийдвэр болсон гэх хардлага байна.

Бид энэ талаар удахгүй тодруулж, эргэн сурвалжилж мэдээлэл хүргэх болно…

Б.Хурц

Эх сурвалж: www.fact.mn


URL:

Нэр: Зочин Огноо: 14 April 2016

Монгол банкны мөнгөөр тансаглаад сууж байгаа золжаргал, сангийн сайд болор, швейцарийн банкинд сая доллар хадгалаад сууж байгаа баярцогт, монголд 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан америкийн иргэн жастин каплад өршөөл үзүүлсэн элбэгдорж нарын хэргийг АТГ-ын дарга нар мэдсэн ч мэдээгүй, харсан ч хараагүй, сонссон ч сонсоогүй царайлж, шалгаж шоронд хорихгүй тэдний толгойгын илээд давраагаад байна. АТГ-ын дарга нар хэнийг нь шалгаж баривчилж шоронд хориод, хэнийг нь шалгаж баривчилж шоронд хорихгүй байгаа юм бэ. АТГ-ынхаан энэ чинь ариун явдал юмуу.

Сэтгэгдэл бичих