Робин Уилльмсын хөргийг гуян дээрээ шивүүлжээ

Жүжигчин Робин Уилльямсын үнэнч шүтэн бишрэгч 23 настай Хейли Паттерсон хөргийг нь гуян дээрээ өнгөтөөр шивүүлжээ. Тэрээр үнэнч шүтэн бишрэгч гэдгээ харуулахын тулд Фэйсбүүк хуудсанд зургаа нийтэлсэн байна. Хейли жүжигчинд зориулан комик ном гаргах гэж байсан боловч түүнийг хүлээлгүйгээр хорвоог орхисон юм. Тэрээр “Би уг нь шивээс хийлгээд онлайн хуудсаар дамжуулан өөрөө олж хараасай гэж бодож байлаа. Гэвч ийм боломж олдсонгүй. Түүнийг үүрд санан дурсах болно” гэжээ. Шивээсийг 1991 оны “Hook” киноны Питер Пэний дүрээс нь сэдэвлэн зуржээ.
PAY-Robin-Tattoo-Main
PAY-Robin-Williams-fan-Hayley-Patterson-23-has-tattoo-of-comedian-on-her-leg


URL:

Сэтгэгдэл бичих