“Азын” дугаар үгүй болсноор “ченжүүд” хоосорчээ

8752421_500x500Авто тээврийн газар татан буугдаж, Зам, тээврийн яаманд харьяалагдах болсноор автомашины улсын дугаар олголтын ажил цэгцэрсэн гэхэд болно.

Хуучин Авто тээврийн газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байх үед автомашины улсын дугаарын наймаа цэцэглэж, бур машины дугаарын ченж гэх хүмүүс ч ажилдаа гаршаад байв.

Алгын чинээ төмөр дээр бичсэн дөрвөн оронтой тоо “гоё” сайхан байх нь хэн хүний нэр төрийн хэрэг болно гэж хэн санах билээ. УИХ-ын гишүүд, эрх мэдэлтэн хэн боловч хүссэн үедээ шинэ сери задлуулж, “азын” гэх дугааруудыг шилж, сонгодог байв.

Гэтэл Зам, тээврийн яамны мэдэлд машины дугаар олголтын асуудал шилжиж ирснээс хойш автомашины “азын” дугаарын ченжүүд үгүй болж, дугаарыг автоматаар сонгуулдаг болсон байна.

Сүүлийн үед Авто тээврийн үндэсний төвийнхөн машины дугаар олгох ажлыг ЗТЯ-наас авахаар элдэв арга хэрэглэж эхэлжээ. Энэ бол мэдээж ченжүүд мөнгөгүй болчихоод, автомашины улсын дугаарын бизнесээ үргэлжлүүлэх гэсэн арга биз.

Зам, тээврийн яамны Зам, тээврийн хяналт бүртгэлийн газар автомашины улсын дугаарыг олгож эхэлснээр “азын” дугаар гэдэг ойлголт байхгүй болсон төдийгүй одоогоор ойрын гурван жилд шинэ серийн дугаар нээхгүйгээр нөөцтэй байгаа гэнэ.

Монголын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих