“Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялалд оролцох залуус 5500 км аялана

IMG_6587“Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялал энэ сарын 18-30-ны өдрүүдэд зохион байгуулагдана Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн хүрээнд Батлан хамгаалах яам, Монголын залуучуудын холбоо хамтран Монгол, Оросын залуучууд оролцсон “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аяллыг энэ сарын 18-31-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Аялалд 150 орчим залуус оролцох аж. Тэдний 75 нь Монгол, 75 нь Орос залуус байх бөгөөд Сэлэнгэ-Дархан-Орхон-Хэнтий-Дорнод аймгийн нутгуудаар аяллахаар маршрутаа гаргажээ. “Дайчин нөхөрлөлийн замаар” аяллын бэлтгэл одоогийн байдлаар 70 хувьтай яваа бөгөөд уг аялалд Монголын талаас оролцох 75 залууг сонгож шалгаруулж, хээрийн бэлтгэлд гарах бэлтгэл ажил хийгдэж байгаа аж. Мөн Оросын талаас оролцох 75 залууг угтан авахаар удирлагын бие бүрэлдэхүүн хөдөлсөн байна. Аяллын зорилго нь Халх голын дайнд оролцсон ахмад дайчдын дурсгалыг хүндэтгэх, түүхийг мэдэх, гавьяа амжилтыг нь бахархах, эх оронч үзлийг залууст төлөвшүүлэх, мөн Орос-Монгол ахан дүүсийн найрамдалт харилцааг бэхжүүлэхэд оршиж байгаа билээ. Тиймээс эх орны нүүр царай болон аймаг орон нутгаас шалгарсан шилдэг залуустаа амжилт хүсье.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих