Туулын хурдны замыг өөр газраар татаж 3 км бургас хядахнээ

1408500873_10609319_759508227426087_495632078_nЧингис бонд хэмээх өвөг дээдсийн өгсөн мөнгөнөөс Туул голыг эмжин хурдны зам барих ажлыг Хөгжлийн банк санхүүжүүлж, Гудамж төслийн баг хийж байгаа бөгөөд удахгүй энэ замаар хурд мэдэн давхилдах сайхан цаг ирэхнүү гэтэл зураг трасстыг өөрчлөх их ажил өрнөөд байгаа бололтой.

Учир нь газартай холбоотой юм хэмээн цахим орчинд “жиргээчид” өчигдөр оройжин шуугилдав. Тэд хурдны замыг эсэргүүцсэнгүй. Ямар нэгэн няцаалт элдэв сөрөг зүйл агуулсангүй. Зүгээр л Туул голын бургасыг тайралгүй хуучин трасстаар нь барихыг шаардаж байлаа.

Дээрхи зурагнаас харвал цэнхэр шугамаар татсан байгаа нь хуучин батлагдсан замын зураг бөгөөд энэ зам нь байгаль орчинд ямар нэгэн нөлөөгүй юм байна. Гэвч одоогийн өндөр албан тушаалтнуудын газрыг хасаж танан газраа чөлөөлөхгүй бол хүчээр чөлөөлж зам тавих газрууд юм хэмээж байв.

Харин улаан өнгөөр тэмдэглэж байгаа газраар замын шинэ төсөл болгон Засгийн газарт өргөн барихаар зэхэж байгаа бөгөөд энэ зам нь Маршалын гүүрнээс зүүн тийш 1 км газар, баруун тийш 2 км газарт Туул голын бургасыг устгах байгаль экологийн аюултай нөхцөл байдалд оруулж байна хэмээн “жиргээчид” үзсэн байна.

Тэгээд ч уг зургийг харвал Туул голын тэхий дундуур гараад явах төлөвлөгөө харагдах бөгөөд гүүрэн зам барих уу? Туулын үерт замаа урсгах уу? гэсэн хэд хэдэн ноцтой асуудал дэвшүүлж байна.

Хотын зам хариуцсан албан тушаалтнууд Туул голын байгаль экологид сөрөг нөлөөгүй хуучин зургийн дагуу ажиллана хэмээн итгэж байна.

 

 

Туулын хурдны замыг өөр газраар татаж 3 км бургас хядахнээ


URL:

Сэтгэгдэл бичих