Жүжигчин П.Шүүдэрцэцэгийн хоосон толгой ба “хоролмаа” зан

602b8012997df28dbigМисс, жүжигчигчин гээд гуншин олонтой П.Шүүдэрцэцэг хоосон толгойтой нэгэн гэдгээ саяхны нэгэн үйл явдлын үеэр илчилчихэв.

Монголын олны танил эрхмүүд гадныхныг дууриаж, толгой дээрээ мөстэй хүйтэн ус асган, хүмүүнлэгийн үйлсэд нэгдсээр байгаа. Үүнд нэгдсэн П.Шүүдэрцэцэгийн дараагийн дуудсан хүмүүс харин түүний бодлогогүйг илэрхийлсэн.

Тэр мисс Б.Бадамгэрэл, жүжигчин А.Ганчимэг, жүжигчин О.Дөлгөөн нарыг дуудсан. Нэр дурдсан бүсгүйчүүд бүгд нярайлаад төдийлөн удаагүй, нялх биетэй эмэгтэйчүүд.

Бүсгүй хүн амаржсанаас хойш 2 жилийн дараа бие нь эргэж бүрэн хэвийн байдалдаа ордог гэдэг. Энэ хугацаанд биеэ гамнаж байх хэрэгтэй. Мөстэй ус дээрээсээ асгах нь бүү хэл хүйтэн бороонд норохгүй байхыг ч хичээх нь бий. Гэтэл амаржаад нэг их удаагүй эмэгтэйчүүд дээрээсээ мөстэй хүйтэн ус асгуулна гэдэг эрүүл ухаантай монгол хүний ой тойнд багтах зүйл мөн гэж үү.

Өөрөө дээрээсээ ус асгуулсныхаа дараа хатгаа авсан гэх П.Шүүдэрцэцэг нялх биетэй эмэгтэйчүүдэд ямар нөлөө үзүүлэхийг бодож үзээгүй юу эрхэм найз нартаа “хоролмаа” зан гаргачихав уу гэдэг сонин.

Юутай ч түүний дуудлагаар хүмүүнлэгийн үйлсэд нэгдсэн мисс Б.Бадамгэрэл өөр дээрээсээ хүйтэн ус асгуулаагүй ч хүмүүнлэгийн аянд нэгдэж байгаагаа мэдэгдээд, нэг сая 200 мянган төгрөгийн хандив өргөлөө. П.Шүүдэрцэцэгийн дуудлагаар биен дээрээ ус асгаж, шоу хийгээд зогсох хүн биш гэдгээ тэр мөн харуулав. Харин жүжигчин А.Ганчимэг, О.Дөлгөөн нарын хувьд чимээгүй байна.

Тэд арай мөстэй хүйтэн усаар нялх биеэ хайрч, эрүүл мэндээ гаргуунд нь гаргахгүй байлгүй дээ.

Эх сурвалж: http://mnews.mn/


URL:

Сэтгэгдэл бичих