Д.Цогтбаатарт холбогдох залилангийн зүйл ангийг хэрэгсэхгүй болгов

527-140911838417583e1953e90fd1fd7d26d780540c7e_LАвлигатай тэмцэх газраас Тагнуулын Ерөнхий газрын Сөрөг тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарт холбогдох хэргийг шалгаж байна.

Түүнийг Герман улсаас 12 сая евро залилсан, манай улсад хууль бусаар орж ирээд сураггүй болсон ХБНГУ-ын иргэн М.Л.Клойберийг эрэн сурвалжлах, Германы талд буцаах ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн гурван зүйл ангиар шалгаж буй юм. Харин түүний хэрэгтэй прокурор танилцан Д.Цогтбаатарт холбогдох залилангийн зүйл ангийг хэрэгсэхгүй болгов.

Б.Заяа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих