Харцага Г.Ганхуяг, Ц.Содномдорж нар эвлэрчээ

75190dc5628d4457bigХөвсгөл аймагт болсон Хангайн бүсийн Даншиг наадмын үеэр улсын харцага Ц.Содномдорж олны хэл амны бай болж, улсын харцага Г.Ганхуяг түүнийг ихэд шүүмжилж байсан. Харин саяхан харцагууд маань уулзаж учраа олжээ. Ах харцага Г.Ганхуяг өөрийн фэйсбүүк хуудсанд пост хийж Ц.Содномдоржийг бөхийн жудгаа гээгээгүй нэгэн гэдгийг тодотголоо. Тэрбээр “Эрчүүд ах дүү нар уулзлаа. Уулзаад ярихаар шал өөр өөр юм бодож явсан байна шүү. Дүүгээ ийм ухаантай байгаад баяртай байна. Асуудалд авах гээхийн ухаанаар хандаж, бид нийлж нэг тийшээ харж зүтгэж, хоймор нутгаас дараагийн аваргаа бэлдэж, өлгийдөж авахаар шийдэцгээлээ” гэжээ.

Харцага Г.Ганхуягийн Ц.Содномдоржид зориулан бичсэн шүүмжийг унших бол ЭНД дарна уу.

Баавар

- See more at: http://sport.time.mn/content/48668.shtml#sthash.zGNqLqTK.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих