Монголыг хамгаалах нь Орос улсад яагаад ашигтай гэж?

орос монгол-Стратегийн холбоотноо хамгаалахгүй бол ОХУ Бээжингээс геополитикийн “мат” хүртэж магадгүй-

Оросын бие даасан судлаач, тоймч Александр Храмчихины http://rusplt.ru сайтад бичсэн энэхүү нийтлэл уншигчдын дунд, оросын уншигчдын дунд өргөн хэлэлцүүлгийн сэдэв болоод байсан билээ.

Өнөөгийн Монгол орон Оросын дэмжлэгтэйгээр Хятадаас тусгаар тогтносон юм. Тодруулбал, 1911 онд Саньхайн хувьсгалаар далимдуулж Монгол улс Хятадаас өрх тусгаарласан боловч эхлээд Оросын эзэн хааны дэмжлэгээр, харин дараа нь ЗХУ-ын шахалтаар Бээжин Монголыг тусгаар улс хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрсөнөөр тусгаар тогтнолоо авч үлдсэн билээ. БНХАУ-д энэхүү баримтанд уламжлал ёсоор хандаж буй: гэрээ тохиролцоогоо зөрчих аятай нөхцөл бүрдтэл урьд өмнийн гэрээ хэлэлцээрээ дагасаар байдаг. Хятадын түүхэн бараг бүх сурвалжуудад Монгол Улс хууль бусаар тусгаар тогтносон, ЗХУ нь Хятадын сул дорой байсныг далимдуулан үүнийг хүлээн зөвшөөрөхөд “хүргэсэн” гэж бичдэг.

Энэ бол албан ёсны элдэв хувилбаргүй байр суурь бөгөөд Бээжинд боломж олдвол Монгол улс тусгаар тогтнолоосоо хагацахаас өөр аргагүй болно гэсэн үг юм. Асар том газар нутагтай (1,56 сая хавтгай дөрвөлжин км, дэлхийд 18-т жагсдаг) боловч цөөхөн хүн амтай (2,9 сая орчим хүн амтай, дэлхийд 140-р байрт бичигддэг) энэ улс нь хятадын түрэмгийллээс өөрийгөө хамгаалах боломжгүй байна. Энэхүү түрэмгийллийг Орос орон орон өөрийн оршин буй байдлаараа л зайлуулж байгаа билээ.

ЗХУ задран унаснаас хойш Монгол орон Өрнөдтэй харилцаагаа идэвхитэй хөгжүүлж, зэвсэг хүчнийх нь дийлэнх олонх нь НҮБ-ын энхийг сахиулах олон ажиллагаанд оролцож, монгол цэрэг, офицерууд өөрийн авьяас чадварыг харуулсаар ирэв. Гэсэн хэдий ч энэ бүхэн нь тэдэнд ХАЧА-гийн эсрэг тэмцэх боломжийг олгохгүй бөгөөд Өрнөд ч Монголын тусгаар тогтнолын баталгаа болж чадахгүй юм. Энэ нь нэгд, газар зүйн шалтгаантай: Монгол улс нь далайд гарцгүй бөгөөд, Орос, Хятад хоёртой л хиллэдэг орон. Тэгэхээр гадны цэрэг арми Монгол руу нэвтрэхийн тулд наад зах нь л Оросоос зөвшөөрөл авах хэрэгтэй болно. Оросын Агаарын довтолгооноос хамгаалах Алс Дорнодын системд зарим нэг “нүх” байгаа ч гэсэн америкчууд хүртэл агаарын хилийг нь нэвтэлж азаа сорихгүй байгаа. Хоёрт, европчууд, япончууд байтугай америкчууд ч зөвхөн Монголыг аврахын тулд Хятадтай дайтахгүй гэдэг нь бүхнээс чухал.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатарт үүнийг ойлгож эхэлсэн бололтой. Энэ хугацаанд Москва ч гэсэн саяхныг хүртэл хүн ам нь бүхэлдээ орос хэл мэддэг байсан Монгол гэж улс оршин байгааг арайхийн санав. Тэгээд энэ оронд, тэр дундаа цэрэг зэвсгийн хүрээнд ямар нэгэн байдлаар анхаарч, монголын армийн хуучирсан техникийг бага сагаар ч гэсэн сольж өгөөх шийдэв. Өнөөдөр Монголын хуурай замын цэргийн бүрэлдэхүүнд мото буудлагын бригад, барилгын цэргийн анги, энхийг сахиулах батальон (одоо дахиад нэгийг байгуулахаар зэхэж байгаа), тусгай зориулалтын батальон, мөн түүнчилэн бэлэн байдлын зэрэглэл буурсан, бүрэн бус зургаа орчим анги нэгтгэл байна.

Танкийн паркд нь 200ш Т-54, 170ш Т-55, 280ш Т-62, 50ш Т-72А байна. Мөн зэвсэглэлд дараах нэгжүүд буй: 120ш БРДМ-2, 150ш БРДМ-1, 420ш БМП-1, 20ш БТР-80, 40ш БТР-70, 350ш БТР-60, 200ш БТР-40, 50ш БТР-152. Артиллерид нь 600 орчим зэвсэг, 140 орчим миномет, 250 орчим РСЗО, 700 орчим танк эсэргүүцэгч буу бий.

Хуурай замын цэргийн техник бараг бүхэлдээ хуучирч, тодорхой хэсэг нь жагсаалаас гарсан болохоор дээрх тоо бол багцаалсан тоо юм. ОХУ-ын Зэвсэгт хүчнээс нийлүүлсэн Т-72А танк, мөн БТР-70, БТР-80 эс тооцвол шүү. Эдгээр техникийг шинэ гэж хэлэхэд хэцүү боловч хуучин байсан техникээс чанарын хувьд хамаагүй дээр, тэгээд ч илүү бага элэгдсэн гэж хэлж болно.

Монголын Агаарын цэргийн хүчний зэвсэглэлд байлдааны онгоц байхгүй. Урьд нь зэвсэглэлд байсан 12ш МиГ-21 ПМФ болон 2ш МиГ-21УМ онгоцыг хадгалалтад шилжүүлсэн ба сэлбэг болгон зарах бололтой (БНАСУ-д өгөх байх). Тээврийн онгоцууд бол харин бий: 2ш АН-24 (хадгалалтад бас 2ш), 3ш АН-26. Монголын агаарын цэргийн хүчний цохилт өгөх хүчин чадал гэвэл 11ш Ми-24 байлдааны вертолёт л байна. Түүнээс гадна 11ш Ми-8, 3ш Ми-17 онгоцыг тээврийн зориулалтаар ашиглаж байгаа.

Агаарын дайралтаас хамгаалах 3РК 1-75 хоёр дивизи, 3РК С-125М нэг дивизийн зэвсэглэлд 250 ш “Стрела-2” ПЗРК, ЗУ-2 болон С-60 маркийн 75ш зенитын зэвсэг байгаа.

Хамгийн сонирхолтой нь Монгол улс афганы болон иракийн ажиллагаанд оролцсон атлаа зарим нэг өмсгөл, тоноглолыг эс тооцвол америкийн зэвсэг техникээс юу ч аваагүй байна. Монголчуудын зэвсэг урьдын адил 100 хувь оросынх. Мөн шинэ техник хэрэгслийг сүүлийн жилүүдэд зөвхөн Оросоос л авч байгаа. 2008 оноос орос-монголын хамтарсан цэргийн хээрийн сургуулилалт сэргэж, Монгол болон угсаатны хувьд төрөлсөх Оросын Буриадад жил жилээр ээлжлэн явагдаж байна.

Монголын тусгаар тогтнолын цорын ганц бодит баталгаа нь Орос улс болж байна гэдэг нь Орос улс Монголоор дутаж байгаагаас илүүтэй Монгол улс Оросоор дутаж байгаа гэсэн үг биш юм. Асар том газар нутаг бүхий энэ орон Орос, Хятадын хооронд стратегийн чухал байршилд оршиж буй. Дайн гарсан нөхцөлд Монголын газар нутгийг хяналтандаа байлгааж чадсан улс нь ялах болно. Тиймээс энэ оронтой харьцах харилцаа нь Орос, Хятадын аль алиных нь хувьд амин чухал, нэг ялангуяа илүү сул талд нь (өөрөөр хэлбэл, Оросын хувьд) нэн чухалд тооцогдож байгаа. Ийм дайн гарсан нөхцөлд Монгол орон тусгаар тогтнолоо хамгаалж үлдэнэ гэдэг нь бодит бус хэрэг билээ.

Ер нь дайн гарсан тохиолдолд Орос улсын хувьд өөрийгөө хамгаалж байгаа мэтээр хамгаалах ёстой хоёр орон бий – Монгол, Казахстан. ОХУ тэднийг “тавиад өгчихвөл” Бээжингээс геополитикийн “мат” хүртээд зогсохгүй Уралаас доро тийших газар нутгаа автоматаар алдах болно.

Орчуулсан Т.АНАНДА


URL:

Сэтгэгдэл бичих