Миранда Керр шинэ найз залуугаараа тэрбумтанг сонголоо

shine827Өнгөрсөн жил жүжигчин Орландо Блумээс салсан супермодель Миранда Керр Австралийн хамгийн баян тэрбумтан Жэймс Пакертай үерхэж байгаа ажээ.

 

Тэд өнгөрсөн тавдугаар сараас эхлэн болзож,  хэдхэн хоногийн өмнөөс албан ёсоор үерхэж эхэлсэн хэмээн Мирандагийн найз хэлжээ. Мөн Австралийн нэгэн сэтгүүл тэдний хамтдаа байгаа гэрэл зургийг нийтлэжээ.

 

Хосууд өнгөрсөн амралтын өдөр Испани улсад амарсан бөгөөд өчигдөр Нью Йорк хотноо буцаж ирсэн гэнэ. Австралийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар“Жэймс Пакер Мирандатай дотно харилцаатай болсоныхоо дараа эхнэр болон хүү, охиноосоо тусдаа амьдрах болсон ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих