Засгийн газар шүүхийн захирамж зөрчин ЦЕГ-ын даргыг томилов

uls_53ff0e6c78e66_1Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа Цагдаагийн ерөнхий газрын даргаар С.Баатаржавыг томиллоо. Яагаад өнөөдөр Засгийн газар хуралдах болсныг цаг үеийн асуудалтай холбон тайлбарлаж хэлэлцэх асуудлуудыг ч олон нийтэд ил тод тавьсан ч үүнд ЦЕГ-ын даргын томилгооны асуудал байгаагүй. Үүний өмнө Засгийн газар ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг халж, түр орлон гүйцэтгэгчээр С.Баатаржавыг томилохдоо ч мөн л гэнэт шийдвэрлэсэн. Харин дараахан нь дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч Монгол Улсын Засгийн газрын “Ажлаас чөлөөлөх, томилох тухай” 2014 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 258 тоот тогтоолын 2 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байхыг Хариуцагч Монгол Улсын Засгийн газарт даалгах нь зүйтэй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл 258-ын 2 дахь заалтад нь “ЦЕГ-ын даргыг томилогдох хүртэлх хугацаанд Засгийн газрын тохируулагч агентлаг ЦЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын Тэргүүн дэд дарга Сайннямбуугийн Баатаржавыг томилсугай” гэсэн заалт байсан.

Дээрх шийдвэр гарсны дараа дараа Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн 2014 оны наймдугаар сарын 20-ны өдөр Шүүгч Б.Цолмонгэрэл нь Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 14063 тоот бичгээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба /НШГА/-нд ирүүлжээ. Уг захирамжийн нэгдүгээрт “Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 14-ний өдрийн №258дугаар тогтоолын 2 дахь заалтад “Цагдаагийн ерөнхий газрын даргыг томилогдох хүртэлх хугацаанд Засгийн газрын тохируулагч агентлаг-Цагдаагийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын Тэргүүн дэд дарга Сайннямбуугийн Баатаржавыг томилсугай” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байхыг хариуцагч Монгол Улсын Засгийн газарт даалгасугай” хэмээсэн байна.

ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг ээлжийн амралтаа эдэлж байх үед нь огцруулах шийдвэр гаргалаа. Энэ нь Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн хэргээс давж шүүхийн захирамжийг зөрчсөн хэрэг биш үү. Шүүхийн хараат бус байдалд халдсан Засгийн газрын энэ шийдвэр ямар үр дагавар дагуулах бол.

Тэгээд ч ээлжит бус хуралдаанаа товлохдоо цаг үеийн асуудал гэхээсээ илүү санааг нь зовоож байгаа бусад асуудлаасаа шалтгаалан хэзээ ч хамаагүй хуралдуулах болсон нь хэдийгээр Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал гэж үзэж болох талтай ч гарч буй шийдвэртэй нь холбон авч үзвэл сонирхолтой өнцгөөс анзаарагдах боллоо.

Дашрамд дурдахад цагдаагийн хурандаа С.Баатаржав бол салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн “кадр” төдийгүй Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газруудаас гадна Нийслэлийн цагдаагийн газар, УМБГ-ын даргаар ажиллаж байсантуршлагатай нэгэн. Тиймээс түүнийг шинэчлэл хийлцэж чадна гэдэгт итгэл төрүүлж буй ч томилох процедурт Засгийн газар алдаа гаргасан асуудал үүссэн нь харамсалтай.

140828bilegt002140828bilegt003 (2)140828bilegt004

 

140828bilegt001

С.Чулуун

uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих