“Лянь Хө” хятад хоолны газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ

527-14095543370111111111111Кино үйлдвэрийн баруун талд байрлах “Лянь Хө “хэмээх хятад хоолны газар өттэй хоолоор үйлчилсэн гэсэн мэдээлэл гарсан.

Энэ мэдээллийн дагуу МХЕГ, НМХГ-ын удирдлагаас өгсөн үүргийн дагуу Баянзүрх дүүргийн МХХэлтсийн даргын баталсан 11/105 тоот удирдамжтай шалгалтаар Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах “Нандинхүү” ХХК-ний “Лянь Хө” зоогийн газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар нэлээдгүй зөрчил илэрсэн бөгөөд зөрчлийг үндэслэн улсын байцаагчийн 11 заалт бүхий 28-03-207/171 дугаартай акт үйлдэн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ. Улмаар “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 16.1.3 дахь заалтыг үндэслэн тус аж ахуйн нэгжийг 960 мянган төгрөгөөр торгосон байна.

Н.Алт

Эх сурвалж: Нийслэл таймс


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.