Засгийн газрыг унагахгүйгээр тохиролцоонд хүрсэн үү

ff682e540dd9ce26bigИрэх намрын чуулганаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулж, дараагийн хоёрдугаар ээлж хоолондоо орох нь ээ гэсэн мессэжийг өнгөрсөн хугацаанд сурталдаад сурталдаад явахгүй нь бололтой. Ардчилсан намыг атгаж байгаа “Алтангадас” фракци руу идэвхтэй дайралт хийж МАН бус МоАХ болоод Ардчилсан хүчний холбоо фракци энд тэнд далдхан уулзаад тусыг эс олсон бололтой.

Эрхэм сайд анх кабинетаа байгуулахдаа нэлээд алсыг харж, өөрийг нь хоёр жилийн дараа сөрж огцруулахгүйгээр олон сонирхлын бүлгүүдийг сайдын суудалд тавьсан явдал ийнхүү хэргээ бүтээж, ноён Х.Баттулгаас бусадтай бололцооны тохиролцоонд хүрчээ. Саяхан Буйр нуурын эрэг дээр 750 гишүүдээ чуулуулсан “Ардчилсан хүчний холбоо”-ныхон ирэх сард яахаа хэлэлцэх үеэр Ерөнхий сайдын асуудлаар хол очиж хор найруулах гэсэн хардлага байсан хэдий ч бас ажин түжин байж.

Баттай бус эх сурвалжийн мэдээлснээр бол, ноён Н.Алтанхуяг зангараг гаргаж эрхэм З.Энхболдыгоо зэмлэн буруушааж, цаадах нь нам гүм санаагаа татаж авсан гэнэ. Харин МАН-ын дарга олноо “Тугал”  хэмээн алдаршсан М.Энхболдыг Н.Алтанхуяг өөрийн танхимдаа урьж, МАНАН үүсгэх тал дээр тохиролцоонд хүрсэн хэдий ч эргээд М.Энхболд нь нам дотроо ганцаардаж, эвсэх явдал бүтэхгүй болсон сураг улс төрчдийн дунд газар авчээ. Ерөнхийдөө ерөнхий сайд намрын чуулганаар өөрийг нь эрс эсэргүүцэж байгаа МАХН-ын бүлэглэлтэй тулахаар бэлдэж тэдний сайдын асуудал ганхахаас бус Н.Батбаяр, Х.Тэмүүжингийн асуудлыг нүд анин хэвээр нь үлдээхээр намрын улс төрийн цагаар урьдчилан гарчээ.

 

Б.Мөсөн

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих