Согтуу жолоочийн балгаар Багануур Дүүргийн Онцгойн дарга ажилтнуудын хамт амиа алджээ

uls_5405317bb85ea_1Өчигдөр орой 20 цагийн үед Улаанбаатараас Багануур дүүрэг явж байсан тус дүүргийн  Онцгой байдлын алба хаагчид зам тээврийн онц ноцтой осолд өртөж, амиа алдсан харамсалтай мэдээлэл байна.

Энэ хэргийн тухайд  албан үүргээ гүйцэтгэж явсан Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа С.Цэндсүрэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад Ч.Ганхүү, онцгой байдлын ахмад Ж.Эрдэнэбаяр, нягтлан бодогч, онцгой байдлын ахмад Б.Намжилмаа нар жолоочийн хамт Улаанбаатар хотод томилолтоор ирж ажлаа амжуулаад буцаж явсан аж.

Тэд Баяндаваа өнгөрөөд явж байхад нь өөдөөс нь улаан хүрэн өнгийн “Ford” маркийн автомашины жолооч хурд хэтрүүлэн давхиж ирээд Онцгой байдлын ажилчдын сууж явсан “Соната-6″ маркийн машиныг хүчтэй мөргөж, замын хажуу руу онхолдуулжээ.

Осол гаргасан жолооч нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан бөгөөд ганцаараа  Улаанбаатар орохоор Багануураас гарсан байж. Тэрбээр гэр бүлийнхэнтэйгээ таагүй харьцаатай байсан  гэх мэдээлэл байна. Мөн Багануур дүүргийн харьяат эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн байжээ. Тэрбээр одоо дүүргийн Нэгдсэн эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Мөн дүүргийн Онцгой байдлын ажилтнуудын сууж явсан автомашиныг жолоодож явсан жолоочийн биеийн байдал муу эмнэлэгт хүргэгдсэн байна.

Бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.