ТОСК-ийн газрын дарга оюутан хүүхэд зодсон хэргээсээ мултарч чаджээ

9f836f3e2535d447big“ТОСК-ийн Стратеги, бодлого, төслийн газрын дарга Д.Энхбаатар, “Тусгай салаа” киноны Тогтохын дүрд тоглосон жүжигчин Э.Чинзориг нар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа иргэн Б-гийн жолоодож явсан автомашиныг мөргөж, улмаар хохирогчийн биед халдсан талаар бид мэдээлсэн.  Тодруулбал, хохирогч Б-г цагдаа дуудах гэснийх нь төлөө зодож гэмтээгээд хэргийн газраас оргон зугтсан байдаг. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийнхан шалгасан боловч хэргийг тээврийн болон дүүргийн прокурор нар хэрэгсэхгүй болгосон. Мөн Д.Энхбаатар нь өнөөдөр хийсэн хэрэгтээ зохих ёсны хариуцлагаа хүлээхгүй яваа бөгөөд хохирогчийн аавыг дуудаж уулзан зодож агсрах, доромжлох гэх мэтээр хууль бус авир гаргасан талаар эх сурвалж онцолжээ. Тэдэнд зодуулсан хүүгийн шүүх шинжилгээний хариу тархины хөнгөн гэмтэлтэй гэж гарсан ч ар гэрийнхэн нь хожим ямар ч гэмтэл гарч ирж магадгүй хэмээн  айдастай байгаа аж. Цаашлаад оюутан хүүг зодож, хэргийн газраас зугтсан этгээдүүдийг хууль хяналтынхан яагаад ингэж хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай байгаа юм. Тиймээс хүүгийн ар гэрийнхэн дахин хууль хяналтынхнаар шалгуулахаар болоод байгаа аж.

Д.Дуулим

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих