3D принтерээр гарган авсан түлхүүр хэдхэн секундэд хаалгыг онгойлгоно

1281564364201409021753Германы зохион бүтээгчид 3D принтерээр хаалганы түлхүүр гарган авчээ. Цоож бүхэнд тохирох түлхүүр байхгүй учир алхны тусламтай хэвэнд оруулдаг байна.

Инженер Кристиан Холлёр, Жош Вейрс зохион бүтээсэн түлхүүрийг энэ онд зохион байгуулагдах “LockCon 2014” үзэсгэлэнгийн үеэр танилцуулахаар төлөвлөж байгаа аж.

Кристиан Холлёр “Энэ бол шинжлэх ухааны бяцхан нээлт төдий зүйл. Улам боловсронгуй болгохоор ажиллах болно. Онолын хувьд хэд хэдэн алдаа гарч байгаа. Хуванцар түлхүүр учир хүчтэй эргүүлж болохгүй. Хуванцар түлхүүрийг ашиглахын тулд алхаар араас нь цохисноор тухайн цоожны хэвийг үүсгэх юм” гэжээ.

Мөн тэрбээр “Миний зохио бүтээсэн энэ түлхүүр бүх хаалганд таарах боломжгүй. Одоогоор зөвхөн туршилт хийгдсэн цоожийг онгойлгож байна. Хаалганы цоож дахин давтагддаг ч гэлээ түлхүү бүхэн таараад байдаггүйг санахад илүүдэхгүй” хэмээсэн байна.


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой



URL:

Сэтгэгдэл бичих