Фото мисс О.Ариунзул тэргүүтэй бүсгүйчүүд Путины улаан фен гэдгээ зарлав

uls_54067cca8a84f_1Хойд хөршийн төрийн тэргүүн өнөөдөр манай улсад айлчилах гэж байна. Тэрбээр манай төрийн тэргүүн Ц.Элбэгдоржийн урилгаар ийнхүү дахин айлчлахаар болсон юм. Энэхүү томоохон үйл явдалтай холбоотойгоор  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээр амьсгалах боллоо.

Тэгвэл фото мисс О.Ариунзул тэргүүтэй бүсгүйчүүд В.Путины зурагтай футболкоор гангарч, сельфидээд авчээ.
Оросуудын хувьд эх оронч үзлээ илэрхийлэх гэж төрийн тэргүүнийхээ зурагтай хувцасаар гоёцгоодог. Үүгээр ч барахгүй тус улсын 20 настай загвар өмсөгч бүсгүй найзуудынхаа хамтаар Оросын Ерөнхийлөгч Путин, Ерөнхий сайд Медведев нарын зурагтай хөхний даруулгаар гангарсан байдаг.

Харин мисс О.Ариунзул тэргүүтэй монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд юуны учир ийм футболкоор гангарсан юм бол. Магадгүй  тэд их гүрний Ерөнхийлөгчийн улаан фен гэдгээ зарлаж байгаа бололтой.

Uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих