Олимпийн алт, мөнгөн медальт, МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр: Өөртөө бодох зүйл байгаа хэмээлээ

20140903063417Жудо бөхийн ДАШТ өнгөрсөн сарын 25-31-ний өдрүүдэд болсон билээ. Манай улс энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт,нэг тавдугаар байр эзлэсэн амжилтаар 110 орноос зургадугаар байр эзлэсэн. Тэгвэл дэлхийн аваргад амжилттай оролцсон жүдочид өнөөдөр өглөө эх орондоо ирлээ.Жудогийн баг тамирчид “Чингис хаан” ОУ-ын нисэх онгоцны буудалд буусан даруйдаа сэтгүүлчдэд мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Энэ үеэр сэтгүүлчид Олимпийн алт, мөнгөн медальт, МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр  “Манай баг тамирчид дэлхийн аваргад амжилттай оролцлоо. Г.Болдбаатар маань алтан медаль авсан. Эмэгтэйчүүд багийн дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа. Алтан медалын оосроос атгаад алдсан. Эрэгтэй багийн хувьд сугалаа хатуу таарсан. Эхний тойрогт Японы багтай таараад ялагдсан. Миний хувьд тааруу, муу барилдсан. Өөр юу ярих вэ дээ. Өөртөө бодох зүйл байгаа” хэмээн ярьлаа.

 

Н.Нараа

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих