Эзэн хааны цом Монголчуудын гараас гарахгүй

Алс холын арлын Япон улс  манай ард түмэнд эчнээ танил билээ. ХХ зууны түүх сөхвөл Халх голын тулалдаанд ЗХУ, БНМАУ хилийн маргаанаас үүдэн Япон, Манж-го улсын армитай байлдаж хүний нутагт санаархсан этгээдүүд дөтийн замаар арилан одсон билээ. Социализмын үед ч Японы тагнуул, эсэргүү нэр зүүж их хяадлагын золиос болсон Монголын сэхээтнүүдийг тоолж барашгүй юм. Ийм л ойлголттой бид Ардчилалтай золгосон. Хонхны дуу харанхуйг үргээж таван тивийн ах дүү найрамдалт орнууд Монгол улсад үүд хаалгаа нээхэд зургаан хөвгүүн анх удаа Японд очиж үдэснийх нь бөхөөр барилдаж байлаа. Тэднээс Кёкүшюүзан, Кёкүтэнхо, Кёктэнзан нар хатуу бүхнийг давж харийн нутгийн үндэсний бөхөд Монгол хүн эзэн суух заамыг нээж өгсөн.

Анхны алтан хараацайнуудын зам дардан байгаагүй ч эргээд дурсахад хамгийн түрүүнд хүндлэгдэх улс нь дээрх гурав юм.  1992 оноос хойш Монголын олон хөвгүүд арлын оронд очиж дөрвөн их аваргатай боллоо. 68 дахь ёкозүна Асашёорюү 25 удаа түрүүлж их сумод маш олон рекорд тогтоосон. Зөвхөн Д.Дагвадорж барилдааны өмнө гардаг гионше далбаа буюу бооцоог тооны хягаар тогтооход хүргэсэн. Өмнө нь барилдааны өмнө хэдэн ч бооцооны далбаа гаргаж болдог байв. Харин Асашёорюү-Чиёотайкай хоёрын барилдаанд 70 шахам гионше далбаа гарч ирж барилдах цагт нөлөөлсөн учир үүнээс хойш бооцооны далбаанд хязгаар тогтоож дээд тал нь 50 ширхэгийг гаргах дүрэм тогтоосон юм.

800 гаруй жилийн түүхтэй мэргэжлийн сумод орчин үед их аварга Тайхо 32 удаа түрүүлжээ. Харин 69 дэх ёкозүна Хакухо өдгөө 30 удаа түрүүлж хамгийн дээд оргилд нь хүрэхэд гуравхан түрүү үлдлээ. Хэдийгээр гадаад хүн үндэсний бөхийнх нь оргилд суухад нэг ч Японд таатай санагдахгүй. Үүнийг бүгд эсэргүүцэж байгаа ч хүчтэний өмнө тэргүүн бөхийхөөс өөр аргагүй юм байна гэдгийг Япон хүн бүрт Хакухо ойлгуулж чадсанд гайхамшиг оршино. Тайхо аварга энэ оны нэгдүгээр сард насан эцэс болох хүртлээ үүнтэй эвлэрч чадаагүй ч эцсийн мөчид Хакухог хүлээн зөвшөөрч өөрийнхөө алтан сургуулийг хайрласан.

Мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 2006 оны нэгдүгээр сард озэки Точиязүма түрүүлсэн нь хамгийн сүүлд түрүүлсэн Япон бөх гэсэн тоо баримтыг санауулж байна. Үүнээс хойш бүтэн есөн жил буюу 51 башёд гадаад бөхчүүд эзэн хааны цом хүртжээ. Гэхдээ Монголын их аваргууд Японы зан заншил, түүх соёл, сумо бөхийн дүрэм, ёс жудаг зэрэг бүгдийг чанд сахиж Наран улсын ард түмнийг дээд зэргээр хүндэтгэж байгаа нь зөвхөн Монгол хүнээс гарах ухаан ажгуу.

Эзэн хааны цом Монголчуудын гараас гаралгүй 12 жил боллоо. Цаашдаа олон жил талын хүчтэнүүд түрүүлж эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж явах болтугай.

Японы мэргэжлийн сумод сүүлийн 12 жилд түрүүлсэн бөхчүүд

Он Сар Түрүүлсэн бөх Даваа, унаа
2002 11-р сар Асашёорюү Дагвадорж 14-1
2003 1-р сар Асашёорюү Дагвадорж 14-1
2003 3-р сар Чиёотайкай Рюүжи-Япон 14-1
2003 5-р сар Асашёорюү Дагвадорж 13-2
2003 7-р сар Кайо Хироюүки-Япон 13-2
2003 9-р сар Асашёорюү Дагвадорж 13-2
2003 11-р сар Точиязүма Дайсуке-Япон 13-2
2004 1-р сар Асашёорюү Дагвадорж 15-0
2004 3-р сар Асашёорюү Дагвадорж 13-2
2004 5-р сар Асашёорюү Дагвадорж 13-2
2004 7-р сар Асашёорюү Дагвадорж 13-2
2004 9-р сар Кайо Хироюүки-Япон 13-2
2004 11-р сар Асашёорюү Дагвадорж 13-2
2005 1-р сар Асашёорюү Дагвадорж 15-0
2005 3-р сар Асашёорюү Дагвадорж 14-1
2005 5-р сар Асашёорюү Дагвадорж 15-0
2005 7-р сар Асашёорюү Дагвадорж 13-2
2005 9-р сар Асашёорюү Дагвадорж 13-2
2005 11-р сар Асашёорюү Дагвадорж 14-1
2006 1-р сар Точиязүма Дайсуке-Япон 14-1
2006 3-р сар Асашёорюү Дагвадорж 13-2
2006 5-р сар Хакухо Даваажаргал 14-1
2006 7-р сар Асашёорюү Дагвадорж 14-1
2006 9-р сар Асашёорюү Дагвадорж 13-2
2006 11-р сар Асашёорюү Дагвадорж 15-0
2007 1-р сар Асашёорюү Дагвадорж 14-1
2007 3-р сар Хакухо Даваажаргал 13-2
2007 5-р сар Хакухо Даваажаргал 15-0
2007 7-р сар Асашёорюү Дагвадорж 14-1
2007 9-р сар Хакухо Даваажаргал 13-2
2007 11-р сар Хакухо Даваажаргал 12-3
2008 1-р сар Хакухо Даваажаргал 14-1
2008 3-р сар Асашёорюү Дагвадорж 13-2
2008 5-р сар Котоошюү Кацунори-Болгар 14-1
2008 7-р сар Хакухо Даваажаргал 15-0
2008 9-р сар Хакухо Даваажаргал 14-1
2008 11-р сар Хакухо Даваажаргал 13-2
2009 1-р сар Асашёорюү Дагвадорж 14-1
2009 3-р сар Хакухо Даваажаргал 15-0
2009 5-р сар Харумафүжи Бямбадорж 14-1
2009 7-р сар Хакухо Даваажаргал 14-1
2009 9-р сар Асашёорюү Дагвадорж 14-1
2009 11-р сар Хакухо Даваажаргал 15-0
2010 1-р сар Асашёорюү Дагвадорж 13-2
2010 3-р сар Хакухо Даваажаргал 15-0
2010 5-р сар Хакухо Даваажаргал 15-0
2010 7-р сар Хакухо Даваажаргал 15-0
2010 9-р сар Хакухо Даваажаргал 15-0
2010 11-р сар Хакухо Даваажаргал 14-1
2011 1-р сар Хакухо Даваажаргал 14-1
2011 3-р сар Тэмцээн болоогүй  
2011 5-р сар Хакухо Даваажаргал 13-2
2011 7-р сар Харумафүжи Бямбадорж 14-1
2011 9-р сар Хакухо Даваажаргал 13-2
2011 11-р сар Хакухо Даваажаргал 14-1
2012 1-р сар Баруто Кайто-Эстони 14-1
2012 3-р сар Хакухо Даваажаргал 13-2
2012 5-р сар Кёкүтэнхо Цэвэгням 12-3
2012 7-р сар Харумафүжи Бямбадорж 15-0
2012 9-р сар Харумафүжи Бямбадорж 15-0
2012 11-р сар Хакухо Даваажаргал 14-1
2013 1-р сар Харумафүжи Бямбадорж 15-0
2013 3-р сар Хакухо Даваажаргал 15-0
2013 5-р сар Хакухо Даваажаргал 15-0
2013 7-р сар Хакухо Даваажаргал 13-2
2013 9-р сар Хакухо Даваажаргал 14-1
2013 11-р сар Харумафүжи Бямбадорж 14-1
2014 1-р сар Хакухо Даваажаргал 14-1
2014 3-р сар Какүрюү Ананд 14-1
2014 5-р сар Хакухо Даваажаргал 14-1
2014 7-р сар Хакухо Даваажаргал 13-2
2014 9-р сар    
2014 11-р сар    

 

Мэргэжлийн сумод хамгийн их түрүүлсэн бөхчүүд

Бөхийн нэр Түрүүлсэн тоо Барилдсан он
1 Тайхо 32 1960-1971
2 Чиёнофүжи 31 1981-1990
3 Хакухо 30 2006 оноос хойш
4 Асашёорюү 25 2002-2010
5 Китаноүми 24 1974-1984
6 Таканохана II 22 1992-2001
7 Важима 14 1972-1981
8 Футаяама 12 1936-1943
9 Мусашимару 12 1994-2002
10 Акэбона 11 1992-2000

 

mongolcom.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.