Хүүхдээ скочдож хүмүүжүүлдэг цэцэрлэг

цэцэрлэгХичээлийн шинэ жил эхлээд долоо ч хоноогүй байхад л өнөө цэцэрлэгийн багш нарын асуудлууд урган гарч ирлээ. 9 сарын нэгэн болж хүүхдүүд цэцэрлэг сургуульдаа бөөн баяр хөөр болон орсон тэр их баяр хөөрийг унтраах гэсэн мэдээлэл олныг гайхшруулав. Ард олны хүүхдүүдийг хүмүүжүүлнэ сургана гэж багш болсон тэдний хүмүүжүүлэх ухаан нэг л өөр болсон шиг ээ. Ямартаа ч арга эвээр биш хүчээр хүмүүжүүлэх гэсэн увайгүй арга өнгөрсөн хавар ихээхэн чих дэлдийлгэж байсан ч өнөө жил цааш үргэлжлэх шинжтэй бололтой.

Хан-Уул дүүргийн Улсын тэргүүний 67 дугаар цэцэрлэгийн багш хоёрхон настай хүүхдийг уйлсных нь төлөө амыг нь скочдоно шүү хэмээн айлгаж загнаж, хоёр хүүхдийг сандал дээр нь хүлж скочдсон хэрэг гарчээ. Уг хэргийг анх эцэг эхчүүд олж мэдсэн ажээ. Харин тус цэцэрлэгийн удирдлагууд тийм зүйл болоогүй хэмээн мэдэгдэж байгаа аж.

 

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих