“Оюутолгой”-н гүйцэтгэх захирлаар Эндрью Вүдлейг томиллоо

7“Оюутолгой” ХХК­ийн гүйцэтгэх захирал Крэйг Киннел албан үүргээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бөгөөд түүний оронд Эндрью Вүдлей гэгч эрхмийг томилжээ. Тэрбээр арваннэгдүгээр сарын 15­нд шинэ ажилдаа орох юм байна. Рио Тинто компанид 18 дахь жилдээ ажиллаж байгаа Эндрью Вүдлей нь Мозамбик улс дахь тус компанийн нүүрсний уурхайн захирал бөгөөд “Рио Тинто” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын болон Гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга, мөн тус компанийн нүүрс болон хөнгөн цагааны групп, салбаруудад удирдах алба тушаал хашиж байсан юм. Уул уурхайн мэргэжилтэй тэрбээр бизнесийн удирдлагын магистр аж. Эндрью Вүдлей шинэ ажлаа хүлээн авангуутаа гэр бүлийн хамт Улаанбаатарт суурших ба харин ажлаа өгч буй Крэйг Киннел Англи руугаа буцах юм байна.

 

У.МИЧИД


URL:

Сэтгэгдэл бичих