Г.Эрдэнэтунгалаг:Хамгийн эрүүлээр турах арга бол хөдөлгөөн

527-1354855594kiwi-middleУтасны анд” энэ удаад соёлын тэргүүний ажилтан, дуучин Г.Эрдэнэтунгалагтай холбогдлоо. Түүнтэй сүүлийн

үеийн уран бүтээл болон гоо сайхных нь нууцын тухай ярилцсан юм.

-Сайн байна уу. Утасны анд байна. Уран бүтээлийн олз омог арвин уу?

-Уран бүтээлийн олз омгоор дүүрэн байна. Энэ зун бараг амарсангүй. Хэдэн шинэ уран бүтээл хийсэн. Дүрсжүүлээд ирэх сараас цацах бодолтой байна.

-Богцоо задлаач?

-Дорнодын театрынхан нутгийнхаа н.Балжаа арслангийн дурсгалд зориулж шинэ жүжиг тавьж байгаа юм билээ. Надад жүжгийн дууг дуулаач гэсэн санал тавьсан. Тэр нутгийн бахархал болсон хүчтэний тухай дууг дуулсандаа бэлгэшээж байна. Удахгүй сонсогчдын хүртээл болгоно. Бас нэг уран бүтээл хийсэн. Одоохондоо нууцалж байгаа.

-Яагаад. Харин ч сонирхол татаж байна?

-О.Дашбалбар агсны гэр бүлийнхэн аавынхаа дурсгалд зориулаад “Чи байсан бол ” гээд шинэ дуу хийлгэж байна. Хоолойн бичлэгээ хийчихсэн. Үгийг нь яруу найрагч Г.Мөнхцэцэг бичсэн юм. Харин аялгууг нь миний дүү 15 настай байхдаа зохиочихжээ. Аялгуу, шүлэг нь хоорондоо төгс зохицсон. Бид нийлээд час хийсэн уран бүтээл гаргачих санаатай хөдөлмөрлөж байна. Удахгүй найрагчийн төрсөн нутагт очиж, клипний зураг авахаар бэлдэж байна.

-Таныг кинонд тоглох гэж байгаа гэж сонссон?

-Киноны тухай ярихад арай л эрт байна. Ямар ч байсан “Боржигон” гээд гэр бүлийн сэдэвтэй, инээдмийн, олон ангит кинонд айлын том охины дүр бүтээхээр болсон. Одоогоор зохиолтойгоо танилцаад л явж байна.

-Та илүү үзэсгэлэнтэй, төгс болсон харагдаж байсан. Нууц нь юу вэ?

-Нууцлаад байх зүйлгүй. Бүсгүй хүн нэг л зорьсон бол түүндээ хүрэх сэтгэлийн тэнхээтэй, тууштай байх хэрэгтэй гэдгийг ойлголоо.

-Бүсгүй хүн бүр таргалахаас айдаг шүү дээ. Та жингээ яаж барьж байна?

-Би фитнесээр хичээллэсэн. Өдөр бүр тодорхой хугацаанд хөдөлгөөнтэй байж, хөлсөө гаргахаар бие хөнгөрөөд сайхан болдог юм байна. Турахад хамгийн чухал нь хөдөлгөөн байдаг юм билээ.

-Манай бүсгүйчүүд турахын тулд янз бүрийн эм хэрэглэдэг. Та үүнийг юу гэж боддог вэ?

-Хамгийн эрүүлээр турах арга бол хөдөлгөөн. Охидод эм уугаад хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Дараа нь ямар ч сөрөг үр дагавар гарах юм билээ. Түүний оронд аль болох хөдөлгөөнтэй байж, бүжиг, фитнесээр хичээллэвэл дараа нь харамсахгүй байх.

-Эмэгтэй хүн өөртөө таалагдана гэдэг том үр дүн байх. Та өөртөө хэр сэтгэл хангалуун байна?

-Би зорилгодоо хүрч байгаа. Үүндээ ч сэтгэл хангалуун байна. Цаашдаа ч хөдөлгөөнтэй байж, спортоор хичээллэхээр шийдсэн.

 

Ч.ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: aralen tablets Огноо: 7 April 2020

aralen tablets
[url=https://webbfenix.com/#]chloroquine 500 mg tablet[/url] https://webbfenix.com/

Нэр: price cialis Огноо: 12 April 2020

again bicycle [url=http://cialisles.com/#]price cialis[/url] enough
client direct role no prescription cialis exactly country price cialis direct exit http://cialisles.com/

Нэр: where can i purchase careprost Огноо: 12 July 2020

where can i purchase careprost

Г.Эрдэнэтунгалаг:Хамгийн эрүүлээр турах арга бол хөдөлгөөн | Чухлыг онцлов

Нэр: 온라인카지노사이트 Огноо: 23 September 2020

Sites we Like…

Here are some completely unrelated sites to ours, nevertheless, you can take a second and visit the website…

Сэтгэгдэл бичих