МАН Эдийн Засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлыг ийн дүгнэлээ

527-14101412952ba8a984-41e7-40e7-9d45-955619a8f5deМАН  Шинэчлэлийн Засгийн газрын Эдийн Засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын үр дүнг дараах байдлаар дүгнэжээ.

Тэд дүгнэлтээ “Эзэн-100” хөтөлбөр “Эзэнгүй-100” болов. Эрх баригчдын амласан “Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” гэсэн нь “Хүн шиг биш нохой шиг амьдарч, олуулаа биш хэдүүлээ хөлжье” болжээ гэжээ. Харин зарим эх сурвалжууд уг дүгнэлт гэгчийг хараад МАН-ын аппаратад ажиллаж буй хүмүүс ямар мэдлэг боловсол бага болсон юм бэ гэдэг давхар дүгнэлтэнд хүрч байна ч гэж буй юм. Юутай ч МАН-ын гаргасан дүгнэлт гэгчийг хамтдаа сонирхоцгооё.
 

Д/Д ХУГАЦАА Хоног БОЛСОН ҮЙЛ ЯВДАЛ
2014.05.08 1 ЭЗЭН-100 ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ.

“Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүдийн 76,2%ийн санлаар баталсан  эхний өдөр л 1790төг байсан  ам.долларын ханш 1800төг болж өсөв.

2014.05.09 2 МАН-ТАЙ ЭВСЭХИЙГ ХҮСЭВ.

АН-ынхан УИХ-ын Гишүүн С.Баярцогтоор дамжуулан МАН-тай Үндэсний эв нэгдлийн засгийн газар байгуулах саналыг гаргав. АН дангаараа 100 хоногт ЭЗ-аа эрчимжүүлж чадахгүй, тиймээс МАН-тай хамтрах хэрэгтэй гэсэн саналыг АН-ын гишүүд гаргаж эхлэв.

 

 

 

 

2014.05.10

 

 

 

 

3

ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНИЙГ ЧӨЛӨӨЛӨВ.

“Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд эрчим хүчний үнийг чөлөөлөх шийдвэр гарав.Иймээc цахилгааны үнэ нэмэгдэх нь тодорхой болсон ба цахилгааны үнэ 10-15%, дулааны үнэ 2 дахин өсөхөөр болов.

ДУНДГОВЬ АЙМАГТ ЭМЧИЙН БУРУУГААС НЯРАЙ ЭНДЛЭЭ

-Эмч нарын буруугаас Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт дахин нэг нярай эндэв. 2014 оны 7-р сарын байдлаар нялхсын эндэгдэл 662-728 болж, өмнөх оноос10%-иар, 5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 812-884 болж 8,9%-иар нэмэгдэв.

-Хагалгаа хийх эмчгүйн улмаас Булган аймагт нэг эмэгтэй нас барж, дөрвөн бага насны хүүхэд өнчрөв.Эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2014.05.12

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5

ЕРӨНХИЙ САЙДЫН ЗӨВЛӨХИЙН БАС НЭГЭН ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ

Ерөнхий сайдын мэдээлэл технологийн орон тооны бус зөвлөх Р.Отгонтулга ямар ч тендергүйгээр нийтийн тээврийг ухаалаг системжүүлэх нэрийдлээр “Слайд” компанид 13,3 тэрбум төгрөг олгов.

 

 

Д.БАТЦОГТ ГИШҮҮН ЭВСЛИЙН БҮЛГЭЭС ГАРАХАА МЭДЭГДЛЭЭ

УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт  УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгт албан бичиг илгээж бүлгээс гарах болсноо мэдэгдсэн байна. Д.Батцогт гишүүний хувьд бүлгээс гарах болсон шалтгаанаа  “Бүлгээс гарах хэд хэдэн шалтгаан бий.  Миний үзэл бодол эд нартай таарахгүй” хэмээн товчхон хариулав.

АРХАНГАЙН ДАВХАР ДЭЭЛТНҮҮД ТЭРГҮҮНИЙ СУМЫГ ЛУЙВАРДАВ.

ЗГ-аас 2 жил тутам шилдэг сумыг шалгаруулж шагналд нь 100 саяын урамшуулал олгодог бөгөөд энэ жил хангайн бүсээс Хөвсгөл аймгийн Тариалан сумыг шалгарсан талаар шалгаруулалтын комиссоос мэдэгджээ. Харин Засгийн газрын мэдээлснээрАрхангай аймгийн Эрднэмандал сум гэж зарлав.Энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн эрхмүүд бол Архангайгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эрдэнэмандал сумын унаган хүү гэгддэг Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд хатагтай Н.Удвал нар хамтран уг “хор”-ыг найруулжээ.

 

 

 

 

 

 

 

2014.05.13

 

 

 

 

 

 

 

6

ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН ДАРГА АСАН Д.АМАРСАЙХАН

ЗУУРДААР НАС БАРЛАА.

Газрын тосны дарга асан Д.Амарсайхан ШШГЕГ-ын харъяа хорих 461-р ангид 17цагийн үед  уулзалтын өрөөнд амьсгал хураалаа. Түүнд Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан бөгөөд түүний өмгөөлөгч болон ар гэрээс өвчний түүх, эмчийн дүгнэлтийг үндэслэн таслан сэргийлэх арга хэмжээг хойшлуулж өгөхийг хүсч байсан боловч прокурор болон мөрдөн байцаагчийн зүгээс эс хэрэгссэний улмаас эмнэлгийн тусламж авч чадалгүй байсаар хорих ангид зуурдаар таалал төгсөв.Сөрөг хүчнийхнээ хорьж, барьж, шийтгэх шинэ үеийн хэлмэгдүүлэлтийг эрх баригчид сүүлийн 2 жил хийж байна.

ДАХИН НЭГ ҮЛ ОЙЛГОГДОХ ТЕНДЕР

Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос Нийслэлийн удирдлагууд парк шинэчлэл нэрийдлээр 150 автобус худалдаж авахаар болж буйг мэдээлэв.Гэтэл 100-г нь дотооддоо угсарсан буюу тус бүрийг нь 150мян ам.долларын үнэтэй байхаар тооцжээ.Энэ нь гадаадаас автобус оруулж ирснээс 2 дахин үнэтэй талаар мэдэгдэв.Мэдээж цаана нь цөөхөн хэдэн хүмүүс хөлжиж байгаа талаар иргэд шүүмжлэв.

 

 

 

 

 

 

 

 

 

2014.05.14

 

 

 

 

 

 

 

7

 

ҮЙЛДВЭР ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД ОГЦРОХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАЛАА.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас ҮХАА-н сайд Х.Баттулгыг сайдаас нь чөлөөлөхөөр боллоо.АН-ын фракцын зөрчил улам газар авав.

МОНГОЛ УЛСЫН ӨРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР БЭЛТГЭЖ БАЙНА.

Өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэж эхэллээ.“Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд “Өрийн удирдлагын тухай” хуулийн төслийг боловсруулахаар болж, нэмж өр тавихаар хэлэлцэж эхэллээ.Манай улс 2,5 тэрбум долларын зээлтэй байгаа. Энэ нь ДНБ-ний 62 хувьтай тэнцэж байгаа юм. Гэтэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд гадаад өрийн дээд тааз ДНБ-ний 40 хувиас хэтрэх ёсгүй гэсэн байдаг. Энэ заалт аль хэдийнэ зөрчигдчихөөд байхад Өрийн удирдлагын тухай хуулиар энэ хэмжээг 70 хувьд хүргэж, үүн дээр Засгийн газрын баталгаа 20 хувь нийтдээ ДНБ-ний 90 хувьтай тэнцэх хэмжээнд хүргэх гэж байгааг УИХ дахь МАН-ын бүлгээс эсэргүүцэв.

2014.05.15 8 О.БААСАНХҮҮ ГИШҮҮН НЯЦАВ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Хууль зүйн сайдХ.Тэмүүжинг огцруулах өргөдлөө татаж авлаа. АН-ынхан хариуцлагагүй сайдаа авч үлдэж чадлаа.Аль алиных нь нэр хүнд унав.

 

 

 

 

 

2014.05.16

 

 

 

 

 

9

“АШИГГҮЙ” АШИГ МАЛТМАЛЫН ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ.

-“Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж эхэлсэн ба УИХ-ын хаврын чуулган сүүлийн өдрөө /2014.07.01/ энэ хуулийг яаран сандран баталсан нь Монголын үүц болсон орд газруудыг гадныханд өгч, ямар ч хамаагүй аргаар мөнгө босгохоор шийдвэрлэсэн нь тодорхой болов.

-Ашигт Малтмалын газрын өмнө нь цуцлагдсан 106 лицензийг 60 гаруй болгон цөөрүүлж, бусдыг нь буруу замаар будаа тээлгэн зувчуулах гэж буйг хэвлэлүүд мэдээлэв.

МУИС-ийн ШИНЭЧЛЭЛ УТГАА АЛДАВ.

МУИС-ийн шинэчлэл утгаа алдаж МУИС-ийн захирал А.Галтбаярын эсрэг багш, оюутнууд нь босч, жагсаал хийв.

2014.05.17 10 ТҮЛЭНХИЙН ТӨВИЙН БАРИЛГА БАРИГДАХГҮЙ

Түлэнхий төвтэй болохгүй талаар Эрүүл мэндийн сайд өөрөө батлаад өглөө.Түлэнхийн төв сард 30 сая жилд 360 төгрөгийн түрээс өгч байна.

 

 

 

 

 

 

2014.05.18

 

 

 

11

ТӨРИЙН ДАНХАЙСАН БҮТЭЦ ХЯМРАЛД ХҮРГЭВ

“Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд төсвийн зардлыг 20% хувиар бууруулах талаар Н.Алтанхуяг сайд мэдээлсэн.Гэвч өмнө нь 11 яам, 15 сайд, 12 дэд сайдтай байсан төрийн бүтэц, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед 16 яам, 19 сайд, 17дэд сайдтай болж, төрийн албан хаагчдын тоо 121600-167800, төрийн өмчит аж ахуйн нэгжийн тоо 26900-49600, газар хэлтсийн дарга нарын тоо 85-201 болж өсөв.Мөн УБ хотын захирагч 3-9 орлогчтой, Аймаг, дүүргийн засаг дарга нар 1 орлогчоос 2-4 орлогчтой , 334 сумын 1 орлогчоос 2-3 орлогчтой болж өсөв.Энэ хугацаанд төрийн албан хаагчдын орон тоог бууруулж чадсангүй.

2014.05.20 13 17,6 ТЭРБУМААР НЭГ УДААГИЙН ЗАМ БАРИВ.

Ерөнхий сайдын мөргөлд зориулж бүтээсэн 17тэрбумын үнэтэй Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамрын хийд чиглэлийн 42км замыг 2013 оны 11сард ашиглалтанд өгч Ерөнхий сайд өөрийн биеэр очиж тууз хүртэл хайчилсан.Гэтэл хавар болоход бараг машин яваагүй зам нь эвдэрч хэмхэрснийг дахин засахаар болов.

2014.05.21 14 СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУДАА ЛОМБАРДАХ САНАЛ ГАРГАВ.

Тавантолгойн ордыг 500сая ам.доллараар наймаалцах гэж байна. “Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд мөнгө босгохын тулд зарим орд газраа ломбардах санал Эдийн засгийн хөгжлийн яамнаас ирүүлжээ.Чингис нэрээ худалдаж идчихээд, одоо газраа барьцаанд тавьж туух урдалдаанд орлоо.АН-ын бүлгийн хуралдаанаар үлдсэн 2 жилд мөрийн хөтөлбөртөө тусгасан зүйлсийг хэрэгжүүлэхийн тулд ямар ч хамаагүй аргаар мөнгө босгоё, айхгүй өр тавъя гэж шийдсэн талаар эх сурвалжууд мэдээлэв.

 

 

 

 

 

2014.05.22

 

 

 

 

 

15

ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН “ИЗИНИС ЭЙРВИЗ” ХХК ДАМПУУРАВ.

Иргэний агаарын тээврийн “Изинис Эйрвиз” ХХК дампуурсан нь Монгол Улсын эдийн засгийн байдал уналтанд орж, энэхүү салбар дахь төрийн бодлого алдагдсанаас гадна Засгийн газар  “Оюу толгой” төсөлтэй хэл амаа ололцож чадахгүй байгаагаас шалтгаалан олон хүн ажлаас халагдсанаас үйлчлүүлэгчгүй болсон хэмээн шинжээчид дүгнэв.

ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЭХЭЛЛЭЭ.

Төсвийн тодотголын тухай хуулийн хэлэлцүүлэг 26хоногоор хэтэрч Төсвийн алдагдал ДНБ-ий 2% байх ёстой ч 10%-д хүрсэн гэх зэргээр хууль зөрчив.Мөн барилгын салбарын төсвийг ямар ч тооцоо судалгаагүйгээр 2 дахин нэмэгдүүлж  оруулж ирэв. Тухайлбал: Сумын жирийн нэг барилгын төсвийг 320 саяар20 ортой эмнэлгийн төсвийг 720 саяар нэмсэн байна.Мөн яг адил 2 барилга үнийн зөрүүтэй байв.Тухайлбал:Соёлын төвийн барилгыг Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 863 сая төгрөг, Гэтэл Орхонтуулын багийн соёлын төвийг 1 тэрбум 383 мянгагэж ялгаатай төсвүүд гарав.

2014.05.23 16 НИЙСЛЭЛИЙН БҮХ ДҮҮРГИЙН ДАРГА НАР ДӨРВӨН ОРЛОГЧТОЙ

УИХ-ын гишүүн, МАН-ын Улаанбаатар хот хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар, бусад хүмүүсийн хамт “Нийслэлийн данхайсан бүтэц” сэдвээр хэвлэлийн бага хурал хийв. Тэд нийслэлийн бүтэц, орон тоо, зардал сүүлийн хоёр жилд хэрхэн нэмэгдэж байгааг тоо баримтад түшиглэн танилцуулсан юм.Тухайлбал:Нийслэлийн бүх дүүргийн дарга нар 4орлогчтой ба 2014 онд нийслэлийн төрийн албан хаагчдын орон тоо 2900 буюу 27,2%-иар, цалингийн зардал 24,4 тэрбум буюу 94,6%-иар өссөнийг мэдээлэв.”Эзэн-100” хөтөлбөрийн хүрээнд нэг хурган дарга, төрийн албан хаагчдын тоог цөөлсөнгүй.

2014.05.28 20 ОЮУТОЛГОЙ ХК 300 АЖИЛТНАА ХАЛАВ.

“Оюутолгой” ХХК нь Засгийн газартай байгуулсан тогтвортой байдлын гэрээнээс болон татварын торгууль ноогдуулсан байдлаас шалтгаалан 300 ажилтнаа ажлаас халав.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2014.05.29

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

21

МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ БУУРУУЛАВ.

Олон улсын  “Мооdy’s” агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийг B1-B2 болгон  буулгасан ба энэ нь манай эдийн засагт өгч байгаа үнэлгээ ба Мооdy’s агентлагийн мэдээлснээр гадаад валютын нөөц буурсантай холбоотой хэмээн тайлбарлав.Мөн бусад олон улсын агентлагууд одоо мөрдөж байгаа мөнгөний бодлогоо хэвээр баримтлах юм бол цаашид ч эдийн засаг хүндэрч ойрын хугацаанд сайжрах төлөвгүй гэж мэдээлэв

ХОГНЫ НОГООН УУТЫГ ДАХИН ТАРААНА.

Нийслэлийн засаг дарга Э.Бат-үүл 5.7 тэрбум төгрөгний ногоон уутыг дахин тараахаар болжээ.Бүх нийтийн санал асуулгыг цахимаар авахаа больж түүвэрчилсэн судалгааг ямар иргэдээс сонгон авч дүнг гаргасан талаар цахим ертөнцөөр маргаантай хэвээр.Энэ мөнгөөр120 хүүхдийн 5 цэцэрлэг, 600 хүүхдийн 2 сургууль, 200 ортой 4 эмнэлэг барих боломжтой байв.

БОНДЫН ХӨРӨНГИЙГ ДУРААРАА ЗАРЦУУЛЖ БАЙНА.

Чингис бондын зарцуулалтыг Өвлийн хүлэмж нэрийдлээр-Өвлийн хүлэмжийн аж ахуй” байгуулахад Чингис бондоос нийт 27 орчим тэрбум төгрөг хуваарилсан. 80 орчим аж ахуйн нэгж саналаа ирүүлснээс 16 компанийн төсөл банкны шаардлагыг хангаж, зээл нь батлагдан ажлаа эхлүүлж, эхнээсээ ургацаа хурааж байгаа гэж мэдээлсэн боловч 7-р сарын байдлаар Үндэсний статистикийн газраас мэдээлсэн 11 захын үнийн дүнг нэгтгэн гаргасан дүнгээс харахад төмс кг нь-1320төг, лууван-2100 төг, манжин-2000 төг болж өссөн байв.

 

 

 

Н.АЛТАНХУЯГ 480 САЯАР Н.БАТБАЯРЫГ АВАРНА.

Эдийн Засгийн Хөгжлийн яамны сайд Н.Батбаярыг дээд тэнгэрээс ажлаа хийдэг талаар хэвлэл мэдээллээр шүүмжлэн огцруулах талаар МАН-ын бүлэг шаардлага хүргүүлжээ.Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг 16 яамнаасаа тус бүр 30саяыг татаж хөрөнгө босгон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй гэрээ байгуулж Н.Батбаяр сайдаа авч үлдэх гэж байгаа талаар твиттер орчинд багагүй шуугиан тарив.

2014.06.03 26 ТАЛХНЫ ҮНЭ НЭМЭГДЛЭЭ

Эдийн засгийг идэхжүүлэх 26 дах хоногт талхны үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдлээ. “Талх чихэр”ХК, “Атар өргөө” ХК-ууд талхны үнээ 50-100 төгрөгөөр нэмж борлуулж байгаа гэж хэллээ.Тухайлбал Мишээл талх 1050-1150, зууван чех 850-950 болж өсчээ.Үүнийхээ шалтгаанаа түүхий эд нэмэгдсэнтэй холбон тайлбарлав.Иргэд талхыг таллан авч байгаа бичлэг телевиз, вэбсайтуудаар цацагдав.

2014.06.04 27 “888” ТӨСЛИЙГ ЗАРЖ БАЙНА

Засгийн газрын Үйлдвэржилтийн зээлийн дээд тэнгэрээс асуусан “888” төсөлд шалгарсан 4 тэрбумын төслийг зарна гэсэн зар явах болов. “Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд эхний ээлжинд Хөгжлийн банкаар дамжуулан 100 тэрбумыг олгохоор болсон ч “888” төсөл одоог хүртэл санхүүжилтээ олгож эхлээгүй байгаа талаар мэдээлэв.

2014.06.05 28 ЕРӨНХИЙ САЙД ХУУЛЬ БУС ШИЙДВЭР ГАРГАЖ ДУНДГОВИЙН ЗАСАГ ДАРГЫГ ОГЦРУУЛЛАА.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг зургадугаар сарын 2-ндДундговь аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг 2 дах удаагаа огцруулах тухай шийдвэр гаргалаа. Үүний өмнө 2013 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 188 тоот захирамжаараа С.Сүхбаатарыг Дундговь аймгийн Засаг даргын суудлаас огцруулсан. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн энэ оны хоёрдугаар сарын 14-ний 904 дүгээр захирамжаар “Ерөнхий сайдын 188 дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй. Захирамжийг эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор давж заалдах  эрхтэй” гэсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хүсэлтийг хангасан шийдвэр гаргажээ. Үүний дараа 2014 оны гуравдугаар сарын 12-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 116 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж энэ нь эцсийн шийдвэр болно гэж заажээ.

 

 

 

2014.06.06 29 ЕРӨНХИЙ САЙДЫН 50 ТЭРБУМЫН 18 ТЭРБУМ НЬ ХААЧИВ

Ерөнхий сайдын 2013 оны багцад туссан 50 тэрбумтөгрөгийн үлдэгдэл 18 тэрбумын санхүүжилтийг вексел буюу нэг төрлийн өр болгосон байх бөгөөд энэ нь анхнаасаа 50 тэрбумын хөрөнгө оруулалтыг 2013 оны эхний улиралд багтаан байн


URL:

Сэтгэгдэл бичих