“Сурагч” сонин энэ хичээлийн жилээс сэтгүүл хэлбэрээр гарна

DSCN7124Монгол хүүхдүүд социализмын үед “Пионерийн үнэн”, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш “Сурагч” сонинуудыг уншиж хорвоо ертөнцтэй танилцан, бяцхан ухаанаа тэлж, авьяасаа хөгжүүлж, анд нөхөдтэйгөө ойр байж ирсэн. 13 жилийн турш тасралтгүй хэвлэгдэж байгаа “Сурагч” сонин энэ хичээлийн жилээс эхлэн сэтгүүл хэлбэрээр гарахаар захиалгаа авч эхэлжээ. Хэдий сонин нэртэй ч сэтгүүлээс огт ялгагдах юмгүй өнгө, үзэмж, хэмжээтэй, яг сэтгүүл шиг технологиор хэвлэгдэх “Сурагч” сонины захиалга орон даяар бүх шуудангийн салбараар болон сургуулиуд дээр явагдаж байгаа юм байна.

“Хамгийн шилдгийг хүүхдэдээ зориулбал эргээд хамгийн шилдэг нь танд зориулагдана” гэдэг. Монгол хүүхдүүдийн хувьд оюуны цангааг нь тайлах унших зүйл үгүйлэгдэж байгаа. Ийм үед хүүхдээ нэг ч гэсэн унших юмтай байлгахад тань өнгөрсөн жил Монгол улсын шилдэг хэвлэлээр шалгарсан “Сурагч” сонины сэтгүүл хэлбэрээр гарах дугаарууд юугаар ч орлуулшгүй ач тусаа өгнө.

А.Магнай


URL:

Сэтгэгдэл бичих