“АН өөрөө эрх чөлөөг нурааж байна”

анАН-ын дээр дооргүй хөлөө жийлцэж байгаа явдал олны өмнө аль хэдийнэ ил болжээ.  Саяхан АН-ын идэвхтэй гишүүн Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам  нэгэн хэвлэлд ярилцлага өгчээ.  Тэрбээр намын дарга Н.Алтанхуягаа нэлээн ширүүхэн шүүмжилжээ. Тэр ч бүү хэл Н.Алтанхуягийг хүн шиг ухаантай л юм бол сайн дураараа огцрох ёстой гэх байр суурийг илэрхийлсэн байна. Учир нь ҮЗХ-ны хурлаар сонгогдсон дарга мөнгөтэй хэдэн хүний хараанд байдаг.  Тиймээс Их хурлаар намын даргаа солих шаардлагатай гэж үзсэн байна.  Мөн АН-ыг авилгалтай найз болсон гэдгийг онцолсон.  Энэ талаар “Ардчилсан нам авилга хоёр найзууд болжээ. АТГ сүүлийн үед нэлээд ажиллагаанууд хийж байна. Ард иргэдээс эрхийг нь хулгайлж, өмчийг нь булаадаг тийм балиар юмнуудтай тэмцээд эхлэхээр саад, хаалт хийгээд байгаад гайхаж байна. Бид ийм ардчиллын төлөө яваагүй. Хүмүүсийнхээ эрх чөлөөг хамгаалдаг, өмчийг нь хамгаалдаг төртэй байхын оронд юм бүхэнрүү нь хутгалдаж булаадаг төртэй болж байна. Эрх чөлөөг авчирсан АН өөрөө эрх чөлөөг нураах гэж байна” хэмээн ярьжээ.  Түүнчлэн тэрбээр ҮЗХ-ын хурлаа хуралдуулахыг уриалсан төдийгүй.  Энэ талд МоАХ болон Ардчилсан хүчний холбоо эвсэх хэрэгтэй гэсэн юм. Юутай ч АН-ын гишүүд эхнээсээ намын даргаа шүүмжилж эхлээд байна.

 

Д.Анар

 


URL:

Сэтгэгдэл бичих