Барилгынхан иргэдийн хохирлыг барагдуулахаас татгалзжээ

dgjnlugШударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт орон сууцны талбайн хэмжээ дутсан гэх гомдлыг нийт 710 иргэн ирүүлжээ. Тэд 73 аж ахуйн нэгж, байгууллагаас хохирол нэхэмжилсэн байна. Эдгээрээс одоогоор 42 аж ахуйн нэгжид иргэдийн гаргасан гомдлын дагуу арга хэмжээ авчээ. Гэвч барилгын компаниуд Улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлт, торгуулийн арга хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн холбогдох байгууллагуудад хандаад буй аж. Тухайлбал Ачлал трейд ХХК, Отбар ХХК, Өгөөмөр Монгол ХХК, Эн Эм Си Жи ХХК гэсэн байгууллагуудын асуудал шүүхийн давж заалдах шатанд явж байна.

Харин Тайгам-Алтай ХХК, Тектоник ХХК, Сүрэг Агт ХХК, МД ТОФ ХХК гэсэн аж ахуйн нэгжүүд тус газраас гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, захиргааны хэргийн шүүхэд гомдол гарган, асуудал нь шүүхээр хэлэлцэгдэж буй аж. Мөн Өндөр Буянт ХХК, Камдер ХХК, Хурд групп ХХК, Зүмбэр орд ХХК зэрэг байгууллага иргэдийн хохирлыг барагдуулаагүй байна. Одоогоор Тост-Өргөө ХХК, Монь ивээл ХХК, Нутгийн Зам ХХК, Эн Ар Си ХХК, иргэн 3.Ууганцэцэг, Коконар ХХК, Богда холдинг ХХК, Фужиан лянхө ХХК гэсэн байгууллагуудад хяналт шалгалтыг хийж байна.

 

В.Бат /SHUUD.MN/


URL:

Сэтгэгдэл бичих