Хүний амь нас хохироогоод зугтсан жолоочийг эрэн сурвалжилж байна

uls_540e667a8b176_1Чингэлтэй дүүргийн нутаг Зуслангийн зам, Зунжин дэлгүүрийн баруун замд энэ сарын 5-ны 01:30 цагийн үед марк, дугаар тодорхойгүй автомашин нь нэр хаяг тодорхойгүй явган зорчигчийг мөргөж амь насыг хохироосон хэрэг гарсан байна. Цагдаагийн байгууллага уг хэргийн эзэн холбогдогчийг эрэн сурвалжилж байгаа аж. Иймд энэ хэргийн талаар мэдэж байгаа иргэд иргэний үүргээ биелүүлж Нийслэлийн Замын цагдаагийн газрын 93030002, 99182426, болон 102 дугаарын утсаар холбогдох буюу тус газрын 305 тоот өрөөнд очиж уулзаж болох нь ээ. Дашрамд дуулгахад хэрэгт ач холбогдол бүхий мэдээллийг худалдаж авах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих