М.Энхсайхан, Ц.Элбэгдорж Н.Алтанхуяг нарыг хоршиж ажиллах хэрэгтэй гэв

527-141023467243da49fb1922d50fbigЕрөнхий сайд асан, МҮАН-ын дарга М.Энхсайхан өчигдөр Ерөнхий сайдын хийсэн мэдэгдэлтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ.

Ерөнхий сайд Алтанхуяг олон түмэнд хандаж цаг үеийн асуудлаар үг хэллээ. Урд өмнө байгаагүй содон үйл явдал шиг санагдав.
Ерөнхий сайдын алба хашина гэдэг амаргүй. Шаварт унасан шарын эзэн гэдэг үг бий. Үнэндээ олон түмэнд таалагдах, таалагдахгүй бүхий л шийдвэр эцсийн дүндээ Ерөнхий сайд дээр хуримтлагддаг. Хийсэн юм болгоныг нь сөрж л байвал түүнийгээ “ардчилал” гэх болсон цагт Ерөнхий сайдад тэвчээр маш их шаардагдана.
Хаа очиж сөрөг хүчин гэгдэх МАН-ынхан энэ Засгийн газрын ажилд саад хийхгүй байгаа харагдана. Бэрхшээл голдуу л мөр зэрэгцэн явж байсан нөхдөөс нь гарах нь хамгийн “хорлонтой” байдаг. Тийм биш байгаасай гэж залбирья.
Ямар ч байсан Алтанхуяг ерөнхий сайд “ардчилал”-аар овоглогдох ерөнхий сайдуудаас хамгийн удаан ажилласан, хамгийн туршлагатай нь боллоо. Үүнийг АН, энэ намаас ерөнхий сайд хийж байсан хүмүүс анхааралдаа авах ёстой юм.
Цаг хугацаа, туршлага гэдэг бол юугаар ч үнэлэхийн аргагүй үнэтэй зүйл.
АН-д нэг том давуу тал бий. Энэ бол үргэлжийн “хөдөлгөөн”-д байдаг явдал. Сонгуулиас хойш 2 жил өнгөрч. Хөдөлгөөн үгүйлэгдэж буй. Гэхдээ хөдөлгөөнөө зохистой уялдаатай хийх нь үндэсний эрх ашигт нийцнэ. Эс бөгөөс ардчилал өөрийгөө сонгуульд булшлахвий.
Ардчилсан намд итгэх олон түмний итгэл Элбэгдорж ерөнхийлөгч, Алтанхуяг ерөнхий сайдын “хослол”-д оршин буй. Үйлс нь бүтэмжтэй байг.

М.Энхсайхан


URL:

Сэтгэгдэл бичих