Робин Уильямсын хөргийг ОО-гоор зуржээ

hurug910Өнгөрсөн сарын 11-нд Холливүүдийн алдарт жүжигчин Robin Williams 63 насандаа таалал төгссөн билээ. Бид Robin Williams-ын  олон сайхан кинонуудыг үзэж өссөн бөгөөд алдарт “Jumanji” киног мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ.

 

Харин түүний хөрөг зургийг Британийн залуу уран бүтээлч шүдний оо-гоор зурж, хайртай уран бүтээлчээ эргэн дурссан байна. Зураач Кристан жүжигчин Робин Уильямсыг амьд байх хугацаандаа яг л оо шиг сэнгэсэн, анхилуун байсан учир түүний амьд ахуй үеийн хөргийг оо-ны тусламжтай зурсан гэнэ.

 

Кристан “Уильямсын зургийг нэрээ нууцлахыг хүссэн олны танил эрхэм 1500 доллароор худалдан авсан” гэж ярьсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих