Нэршлээр оролдох нь Нийслэлийн удирдлагуудын ажил бололтой
Будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр өнөөгийн Нийслэлийн удирдлагууд аливаа газар, албан байгууллагуудын нэрийг өөрчлөх нь л тэдний ажил бололтой. Олон жил нэрлэгдэж заншсан Сүх жанжины талбайгаа Чингисээр овоглосон. Мөн Буянт-Ухаа гээд л олон арван байгууллагуудын нэрийг сольж өөрчилж орхисон.
Гэтэл энэ сараас эхлэн ард түмний дунд хэлж хэвшсэн нэршлийг өөрчилж орхилоо. Эмэгтэйчүүдийн амаржих эмнэлэгүүдийн нэрийг бас л өөрчилсөн ажээ. Тэдний дэвшүүлсэн нэршлийг хэлэхэд өнөө сайхан уриа лоозон шиг санагдлаа. Учир нь
- Нэгдүгээр амаржих газрыг Нийслэлийн Өргөө амаржих газар
- Хоёрдугаар амаржих газрыг Нийслэлийн Хүрээ амаржих газар,
- Гуравдугаар амаржих газрыг Нийслэлийн Амгалан амаржих газар гэх мэтээр өөрчлөн тунхаглажээ.
Хийж бүтээсэн нь тийм ч тод харагдахгүй байгаа Нийслэлийн удирдлагууд ард түмэндээ ямартаа ч хийсэн болж харагдах гээд л нэршилээр оролдож суудаг бололтой.
ЧОЙ
URL: