7 дахь Монгол эмэгтэйтэй гэрлэхээр ирсэн Юутүнг өвгөн ганцаараа нутаг буцжээ

20140913035051Манайхан Солонгосчуудын хийсэн олон ангит кинонуудыг “савангийн дуурь” хэмээн тааламжгүй нэрлэсэн хэрнээ орой бүр нүд салгалгүй үзэж, зарим нь солонгос кинонд донтоод байгаа. Тэгвэл Солонгосчууд монгол бүсгүйчүүд Солонгос эртэй ханилах гэж бантан хутгаж байгааг телевизээр байн байн харж ёстой л кино үзэж байгаа юм шиг шимтэж, зарим нь элэг доог хийн баахан шуугиан тариад байна. Солонгосын жүжигчин Юутүнг гэгч эр энэ нэвтрүүлгийн гол дүр болоод байгаа юм. Жүжигчин Юутүнг гэгч энэ эр 7 дахь удаагаа албан ёсоор гэрлэлтээ батлуулж өөрөөсөө 33 насаар дүү Монгол эхнэртэйгээ Пуханг хотод хуримаа хийнэ хэмээн телевизийн нэгэн нэвтрүүлэгт оролцож байхдаа мэдэгдсэн нь дуулианы гол эх сурвалж болжээ. Юутүнг Монгол бүсгүй түүний хүүхдийг гаргасан гэдгийг ч нуугаагүй байна. Үүнээс үүдэн Солонгосын сэтгүүлчид Юутүнгийн долоо дахь Монгол эхнэр 15 насандаа түүний хүүхдийг гаргаж байсан гэж бас л баахан шуугиан дэлгэж орхих нь тэр. Үүний дараа өнөөх жүжигчин эр сэтгүүлч нарт тайлбар өгчээ. Тэрбээр албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаад байгаа зургаа дахь эхнэр нь мөн л Монгол бүсгүй байсан. Эхнэр нь 2009 онд сургуульд сурна хэмээн Монгол руу буцсанаасаа хойш түүнтэй дахиж холбогдохоос татгалзаж, улмаар Монголд эрхэлж байсан хоолны газар, байр, машинаа өгөөд бид гэрлэлтээ цуцлуулсан. Харин энэ удаагийн 33 насаар дүү эхнэр Э.Мөнхжаргал маань 23 настай. Бид Улаанбаатар хотод танилцсан” хэмээн мэдэгдэж хуучин шинэ монгол эхнэрүүд, бас хүүхдүүдийнхээ зургийг дэлгэн үзүүлжээ. Монгол улсын иргэнтэй гэр бүл болоод салсан тохиолдолд дахин Монгол улсын иргэнтэй гэл бүл болвол таван жил хүлээх ёстой байдаг.

Тиймээс би Монголд очиж эхнэртэйгээ уулздаг. Удахгүй эхнэр маань миний хоёр дахь хүүхдийг төрүүлнэ хэмээн тэр бас л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр яриа өгч байжээ. Тэр ч бүү хэл “Монгол явлаа. Эхнэртэйгээ хуримаа хийчихээд авгай хүүхдээ дагуулаад ирнэ” гэж онгоцны буудал дээр ярилцлага өгч, зураг хөргөө хүртэл авахуулсан байх юм. Хурим хийнэ гэж Монгол руу явсан Юутүнг гэгч энэ эр Солонгост дахиад л шуугиан тарьж, түүний ярилцлага олны анхаарлыг ид татаж байна. Олон насаар дүү Монгол эхнэр авдаг гэдгээрээ Солонгосчуудын анхаарлыг татах болсон хижээл насны жүжигчин эр өнөөдөр өөрийгөө өрөвдүүлэх янз бүрийн нэвтрүүлэг хийж байна. Тэрбээр “Эхнэртэйгээ хуримаа хийхээр Монголд очсон. Хурим хийнэ гээд зургаа хүртэл авахуулсан байсан. Яг хуримын урьд өдөр тэднийд хадам ээжийнх нь гэж өмнө нь огт уулзаж танилцаж байгаагүй нээгн эмэгтэй ирж, Монгол ёсонд хурим хийхээсээ өмнө бүсгүйн аав, ээж, хамаатан саданд ихээхэн хэмжээний гарын бэлэг, мөнгө өгөх ёстой. Үүнийгээ одоо өг” гэж нэхсэн төдийгүй хуриман дээрээ “Монголоор хэдэн үг хэлэх хэрэгтэй.

Монгол эхнэр нь ганцаараа Солонгост очих тул хань болж гэр бүлийнхэн нь явах ёстой. Аав ээжид нь байр, машин авч өг” гэх мэт зүйлүүдийг шаардсан. Өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй зүйлүүдээ хуримын урьд өдөр гэнэт сонссон учир эхнэртэйгээ маргалдаж, эхнэр маань хүүхдээ дагуулаад гараад явсан. Маргааш нь эхнэр маань хуримандаа ирэлгүйгээр зугтаасан. Би түүнийг ирэх байх гэж итгэж, хурим болох газраа тэвчээртэйгээр удаан хүлээсэн. Гэвч ирээгүй. Тиймээс тэр оройдоо л ганцаараа онгоцонд суугаад эх орондоо буцан ирлээ” хэмээн ярилцлага өгч, Солонгосчууд Монгол хүүхнүүдийн адтай шуналтайг гайхан баахан л шагширч байгаа юм байх. Тэр ч бүү хэл Юутүнг гэгч энэ эр Монгол хүүхэнтэй хуримаа хийх, баруун гартаа зургаан хуруутай төрсөн охиндоо мэс засал хийлгэх гэж хамаг мөнгө зарцуулж эцэст нь 100 сая гаруй вон банкнаас зээлчихээд байгаа. Шуналтай хадмуудаасаа болж 33 насаар дүү Монгол эхнэртэйгээ цаашид хамт амьдрах эсэхээ сайн бодож байж шийдэх хэрэгтэй юм байна” хэмээн мэдэгдэж, зургаан хуруутай бяцхан охиныхоо гарыг үзүүлж, телевиз, сонин сайтуудаар баахан мэдэгдэл хийгээд байна.

Юутүнгийн 29 насаар дүү Монгол эхнэр гэрлэлтээ батлуулсныхаа дараа байр машин монголд байдаг зоогийн газрыг нь аваад зугатаасан. Одоо 33 настай эхнэр нь асар их хэмжээний мөнгө нэхэж байгаа. Мөнгө өгөхгүй болохоор хуриман дээрээ ирээгүй бас л зугатсан гэдэг энэ мэдээлэл Монголчууд тэр дундаа Монгол бүсгүйчүүдийн нэрэнд багагүй сэв суулгаж, хэвлэлийнхэн сүүлийн хэд хоног энэ мэдээллийг янз бүрээр бичин шуугиан тарьж байна. Тэр ч бүү хэл Солонгост ажиллаж амьдарч байгаа Монголчуудад Солонгосчууд угийн таагүй ханддаг. Зарим нэг Монголчуудыг хэл амаар доромжилж, Солонгос нөхөртэй монгол бүсгүйчүүд ч тун эвгүй байдалд ороод байгаа аж.

 

Г.Солонго

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих