“STEP UP-ALL IN” кино монголын залуучуудын дунд шуугиан дэгдээгээд байна

Өнгөрөгч долоо хоногт Монголд нээлтээ хийсэн  “STEP UP-ALL IN” кино монголын залуучуудын дунд шуугиан дэгдээгээд байна. Уг кинонд  “STEP UP” цувралын өмнөх ангиудад тоглосон бүхий л одууд нэгдэн тоглосноороо онцлог болжээ. Хэрвээ та “STEP UP” цувралуудыг үзсэн бол “STEP UP” 1,2 ангиуд тухайн үедээ холливүүдийн кино түүхэнд шинэлэг урсгалыг харуулсан, “STEP UP” 3  дахин давтагдашгүй үзүүлбэрийг агуулсан, “STEP UP” 4 – Revolution анги нь ТЭСРЭЛТ, STEP UP-ALL IN анги нь бүжгийн бүх одуудын нэгдэл буюу бүжгийн урсгалуудын хоорондын тулаан гэж дүгнэх болно.

   Уг кино Америк болон барууны оронд нээлтээ хийсэн цагаасаа эхлэн тухайн орны залуучуудын хувцасны хэв маяг, “NIGHT CLUB”-уудын бүжгийн хэмнэлийг 100 хувь өөрчилсөн байна. “STEP ALL IN”  кинонд өгүүлэх бүжгийн MOB төрөл болон бусад бүжгийн төрлүүдийг сурах эрмэлзэлтэй залуучуудын тоог эрс нэмэгдүүлсэн байна. Хэрвээ та орчин үеийн залуучуудын хэмнэл, хүсэл сонирхолыг мэдрэхийг хүсвэл “STEP UP-ALL IN” киног амжиж үзээрэй. Энэ дашрамд дуулгахад амралтын өдрүүдэд кинотеатруудаар киноны билет олдоц багатай байгаа тул билетээ ТЭНГИС 313105, ӨРГӨӨ 77117711 утсаар урьдчилан захиалах буюу www.urgoo.mn , www.tengis.mn  сайтуудаар онлайнээр захиалж үзээрэй.  .

Видео рекламыг нь толилуулж байна.

Фото рекламыг нь толилуулж байна.


URL:

Нэр: Mollie Leubner Огноо: 13 November 2019

Сэтгэгдэл бичих