Жуулчид осолд оржээ

осолАрхангай аймгийн Цагаандаваан дээр нэгэн  ноцтой зам тээврийн осол гарлаа. Цемент ачиж явсан хүнд даацын автомашин уулын уруу хүч алдаж, өгсөж явсан автомашинтай  мөргөлджээ. Үүний улмаас хүнд даацын машинд сууж явсан гадаадын хоёр иргэн хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдээд байгаа юм байна. Архангайд жуулчилж явсан иргэд замын машинд дайгдан явж байхдаа ийнхүү осолд орсон байна. Одоогоор гадаадын иргэдийн биеийн байдал хүнд байгаа гэнэ.

 

 

Т.ДАЛАЙ /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих