Чингисийн талбайг хогоор дүүргэсэн Хууль зүйн яамныханд ичих нүүр байна уу?

Хууль зүйн яамны нээлттэй хаалганы өдөрлөг нийгэмд багагүй бухимдлыг үүсгээд байна. Энэ өдөрлөгөөс хойш зарим иргэд тэднийг янз бүрээр шүүмжлэх боллоо. Учир нь өглөөнөөс орой болтол үргэлжилсэн тэдний нээлттэй хаалганы өдөрлөг орчин тойрноо бохирдуулсан, зарим иргэдийг бухимдуулсан байдалтайгаар “өндөрлөсөн” юм.

 10666084_452880788186016_8192816709622494485_n

Ер нь сүүлийн жилүүдэд иргэд маань цэвэр цэмцгэр орчинд амьдрахыг хүсдэг болж тэр хэмжээгээрээ нийгэмтэйгээ соёлтой харьцдаг болсон. Адаглаад машиныхаа цонхоор татсан тамхиныхаа ишийг, идсэн чихрийнхээ цаасыг хайр гамгүй хаяж байгаа иргэдийг хараад шүүмжлэх ухамсартай болсон.

10666084_452880788186016_8192816709622494485_n

Харин энэ ухамсар, соёлыг түгээгээд байгаа хүмүүс албан тушаалтан, эрх мэдэлтэн, дээд боловсролтон, баячууд бас томчууд биш. Ядуу буурай, мэдлэггүй мэдлэгтэй хамаагүй бүгд л нийгэмдээ цэвэр цэмцгэр байдлыг бий болгож, соёлт хүмүүн болохыг эрмэлзэж байна.

Тиймдээ ч Хууль зүйн яамныхны “бүдүүлэг” байдлыг шүүмжлэх иргэдийн тоо олширч эхэллээ. Улмаар бохирдуулж “хогын сав” болгосон Чингисийн талбайг Хууль зүйн яамны ажилчдаар цэвэрлүүлэх саналыг хүртэл гаргаад байна.
Уг нь амралтын өдрөөр нийслэлийн  иргэд Чингисийн талбайгаар салхиж, хосууд, залуусын ч болзох дуртай газар  Чингисийн талбай болж хувирдаг. Гэтэл Хууль зүйн яамны өдөрлөгийн дараа иргэд Чингисийн талбайгаа танихын аргагүй болгоод хаячихаж хэмээн ийэ бухимдаж, цахим ертөнцөд шуугиан дэгдээсэн юм.

10666084_452880788186016_8192816709622494485_n

Уг нь Хууль зүйн яамнаас гадна бусад яамдууд ч иргэддээ үйлчлэх, өөрсдийн үйл ажиллагаагаа нээлттэй болгох зорилготой “нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулдаг. Улмаар тухайн байгууллагууд  нийгмийнхээ хариуцлагыг ухамсарлаж өдөрлөг болсон тухайн орчныхоо бохирдлыг цэвэрлэх эсвэл ТҮК-ийн ажилчдад захиж цэвэрлүүлдэг заншилтай.

Харин ихэмсэг, эрх дархтай гэх Хууль зүйн яамныхныг ийм үйлдэл гаргасанд залуучууд тэр дундаа цахим ертөнцөөр аялагчид дургүйцлээ илэрхийлж байгаа юм.

Юутай ч олон түмний эгдүйцлийг хүргэсэн энэ үйлдэлдээ ухамсартай хандаж иргэдээс уучлалт гуйж, Чингисийн талбайг цэвэрлэж, угаахыг Хууль зүйн яамныхнаас шаардаж байна.

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих