“Арева” компани иргэдийн тархийг угаахаар шийдсэн үү

ареваУран хэмээх химийн хорт бодис олборлож байгаатай холбоотойгоор Дорноговь аймгийн Улаанбадрах сумын хүн малгүй л хордож байгаа хэмээн нутгийн иргэд үзэж байгаа. Энэ байдал жилийн жилд л хавар мал төллөх үеэр ихээхэн идэвхждэг. Учир нь төл мал гажигтай төрдөг асуудалууд мөн нутгийн игргэдийн элэгний өвчлөл энэхүү ураны хортой гэдгийг баталсаар л байна.

Гэвч манай засгийн газраас уран олборлогч “Арева” компанид ямар нэгэн хариуцлаг тооцолгүй өнөө хүрч байна. Харин “Арева” компанийн хувьд иргэдийн эсэргүүцэл болоод хордож гажиг хөгжилтэй мал төллөж байгааг өөрөөр аргалан өөрсдийн буруу биш мэтээр харагдуулах гэж ихээхэн хичээж байгаа. Үүний нэгэн жишээ нь Улаанбадрах сумын иргэдийг Казакстан улс руу өөрийн зардлаар авч явсан гэх бөгөөд тэдэнд хамгийн гол нь өөрийн олборлож байгаа уран хоргүй гэдгийг харуулах ойлгуулах гэж авч явсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

Харин Монгол Улсын засгийн газар энэхүү иргэдийнхээ эрүүл мэнд, эдийн засгийн хохиролыг хэрхэн яаж төлүүлэх гэж “Арева” компанитай тохирсон болоод өнөөг хүртэл хар цагаан хэл амгүй суугаад байгаа талаар нутгийн иргэдийн гайхшралаа барж байгаа бололтой. Ямартаа ч Казакстан улс руу явсан иргэдийн төлөөллөл хэрхэн ямар үзэл бодолтой болж ирэх бол. Мэдээж авч явсан иргэдийн толгой тархийг нилээдгүй л угааж ирэх нь лавтай.

 

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих