Өнөөдөр бид түүхийн гэрч болно

Өнөөдөр 2011 оны 6 дугаар сар 28 ны өдөр. Яг энэ нэг өдрийн дараа буюу 2011 оны 6 дугаар сар 29 нд Монгол улсын шигшээ баг эх орондоо өнгөрсөн оны Азийн Челленж кап тэмцээний 4-р байрын шагналт Мьянмарын шигшээ багтай 2014 оны ДАШТ оролцох эрхийн төлөөх сонгон шалгаруулалтын урьдчилсан тоглолтоо хийх гэж байна. Тус тоглолт 2 багийн анхны тоглолт болж байгаа бөгөөд Мьянмарын шигшээ багын хувьд дэлхийд чансаагаараа 167 д бичигддэг бол манай баг дэлхийн чансааны 183 т эрэмбэлэгдэж байна.

Манай шигшээ багын хувьд өнгөрсөн 3-р сарын 15 нд болсон Филлипиний эсрэг гарсан тамирчдаас “Улаанбаатар дээд сургууль” болон Үндэсний шигшээ багын гол тоглогч Д.Лхүмбэнгарав бэртэлийн улмаас оролцох боломжгүй болоод байгаа бөгөөд өмнөх бүрэлдэхүүн дээр нэмэгдэж АНУ-аас А.Мөрөн 3 жил эрхээ хасуулаад байсан энэ жилийн “Нийслэл” лигт урамтай тоглолт үзүүлж буй “Хоромхон” багын тоглогч Х.Цэнд-Аюуш, өнгөрсөн жилийн лигийн аврага “Хангарьд” багийн 3 тоглогч болох О.Мөнх-Од Б.Эрдэнэбаяр С.Бадрахзаяа, өнгөрсөн улиралд “Хангарьд” клубт тоглож байгаад энэ жилээс “Хасын Хүлгүүд” багт тоглох болсон Ц.Мөнх-Эрдэнэ мөн Улаанбаатар ФС багын тоглогч О.Баяржаргал нар ороод байна. Харин Мьянмарын шигшээ баг бүх тоглогчдоо дотоодын лигээсээ бүрдүүлсэн бөгөөд дам мэдээгээр сонсход 90 оны 21 настай хаалгач нь тус багийн хамгийн шилдэг тоглогч нь бөгөөд энэ багийг Сербимэргэжилтэн Милан Зивадинович удирдаж байгаа юм байна. Энэ дасгалжуулагч нь 2000 онд Иракийн шигшээ баг 2002 онд Оманы шигшээ баг 2003-2004 онд Ганий шигшээ багийг дасгалжуулж байсан туршлагатай дасгалжуулагч юм.

2 баг өчигдөр тоглолтын хүнд буюу тоглолтын хүч шаардсан бэлтгэлүүдээ хөл бөмбөгийн ногоон талбайд хийж дуусгасан бөгөөд бэлтгэлээс хархад манай шигшээ баг хамгаалалтанд Очбаяр Энхжаргал Гарьдмагнай Бадрахзаяа гэсэн дөрвөлийг гаргахаар бэлдэж байсан ба хагас хамгаалалтанд Цэдэнбал Цэнд-Аюуш Чинзориг Алтантулга, харин довтолгоонд Мөрөн Төгсбаяр гэсэн бүрэлдэхүүнтэй бэлдэж байв. Харин Мьянмарын шигшээ багын хувьд хамгаалалтанд тулгууралсан сөрөг довтолгооны бэлтгэлүүд нилээд их хийлээ.

Тус тоглолтын билет 15000 төгрөгөөр зарагдаж эхлээд байгаа бөгөөд шигшээ багаа дэмжиж Филлипиний эсрэг УУХАЙ хаадаасан монгол фанатууд билетээ захиалгаар болон явуулын худалдаагаар авч эхлээд байна. Мөн UBS TV орон даяар 2011 оны 6 дугаар сар 29ны өдөр шууд гаргах бөгөөд гадаад байгаа Монголчууд UBS телевизийн веб сайтаар шигшээ багийнхаа тоглолтыг үзэж хөл бөмбөгийн ногоон талбайд УУХАЙЛАХ монгол ахан дүүстэйгээ хамт байх боломжтой юм.
Www.csports.mn


URL:

Сэтгэгдэл бичих