Үнэгүйдсэн “Алтан гадас” одонгийн дуулиан

ааМонголын анхны бодибилдингийн эмэгтэй тамирчдын нэг, анхны фитнесс мисс, анхны Олон улсын хэмжээний мастер бүсгүй бол Б.Сугарсүрэн билээ. Тэрээр Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, Зүүн Азийн аваргын алт, мөнгөн, Монгол улсын хошой аварга зэрэг олон шагналуудын эзэн юм. Мөн Монголын эмэгтэй тамирчдыг дасгалжуулан, олон улсын тэмцээнд бэлтгэж, А зэрэглэлийн шүүгчийн эрхтэйгээр тэмцээнүүдэд оролцдог ажээ.

Тэгвэл фитнесс мисс Б.Сугарсүрэн Монгол Улсын ероөнхийлөгчийн зарилгаар “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан тухай цахим ертөнцөөр шуугиан тарьсан нь нилээдгүй хүмүүсийн дургүйцэлийг хүргээд байгаа аж.  Хэдийгээр олон гавьяа шагналаар энгэрээ мялааж байсан ч Монголын нэр төртэй шагналын нэг “Алтан гадас” одон түүнд хүндэтсэн талаар олон хүмүүс ам уралдан ярьж байна. Тэрээр “Монголын нэр төртэй энэхүү “Алтан гадас” одон бүр үнэгүйджээ. Хэн дуртай нь энэ шагналыг авдаг болсон нь өнөөгийн Монгол төрийн шагналууд үнэгүйдэж байгаа илрэл хэмээн ар араасаа шүүмжийг дагуулсаар байна.

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих