Орост тэнгэр баганадсан 100 барилга байдаг

e4090bb1-7d1c-467f-af37-659d395e0b31Хотуудын амьдрах орчин ба өндөр барилгуудын дэлхийн зөвлөлийн (Council on Tall Buildings and Urban Habitat, CTBUH) төлөөлөгчид ОХУ-д байдаг бүх өндөр барилгуудыг тоолж дуусгажээ.

Тэдгээр мэргэжилтнүүдийн гаргасан судалгаагаар Орост 100 метрээс дээш өндөртэй 101 тэнгэр баганадсан барилга байгаа аж.

Тэдгээрийн 83 нь Москва хотод, үлдсэн нь бүсад газарт байгаа юм байна.

Хамгийн өндөр барилга Москвад бус харин Екатеринбургт байх “Высоцкий” хэмээх 188 метр өндөртэй, 52 давхар бизнес төв ажээ.

Энэ барилгыг 2011 онд ашиглалтад оруулсан аж. Гэвч удахгүй түүнийг эдүгээ бас л Екатеринбургт баригдаж байгаа “Исеть” цамхаг бүх үзүүлэлтээрээ гүйцэж түрүүлэх гэнэ.

Москва, Екатеринбургээс гадна 100 метрээс дээш өндөртэй барилгууд Санкт-Петербург, Грозный, Красногорск, Самаае, Волгоград, Красноярск, Сочи болон Казани хотуудад байдаг юм байна.

С.Майкл /realty.rambler.ru/


URL:

Сэтгэгдэл бичих