Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар алт, гурван жүдоч хүрэл медалийн төлөө барилдана

Азийн наадамд өнөөдөр манай таван жүдоч зодоглон бүгд медалийн төлөө барилдахаар шалгараад байна. Олимпийн алт, мөнгөн медальт  Н.Түвшинбаяр -100 кг-ын жинд урамтай сайхан барилдан Тажикистан, БНСУ, Узбекистаны бөхчүүдийг дараалан ялж, алтан медалийн төлөө Казахстаны М.Раковтой хүч үзэхээр болоод байна. Тэгвэл +100 кг-д барилдсан Ө.Дүүрэнбаяр Казахстан, БНСУ-ын бөхчүүдийг илүүрхснээр аваргын төлөө Японы О.Такешитай өрсөлдөхөөр шалгарлаа.

Түүнчлэн 90 кг-д өрсөлдсөн Л.Отгонбаатар Ираны М.Жамалитай, эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд Б.Мөнхтуяа Японы М.Умекитэй, +78 кг-ын жинд О.Жавзмаа Тайландын Т.Сатжадеттэй тус тус хүрэл медалийн төлөө барилдах болжээ. Медалийн төлөөх барилдаанууд өнөөдөр 18.00 цагаас болно.

Б.Сансар

www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих