Галзуугийн голомтод вакцин хомсдолтой байна

Галзуугийн голомтод вакцинЛ.Алтанхуяг: Халдвар авсан байж болзошгүй 19 хүнийг вакцинд хамруулсан

Төв аймгийн Алтанбулаг суманд азарга хүн, мал хазаж гэмтээсэн мэдээлэл гарсан. Сумын Мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд үхсэн азарганаас дээж авч шинжлүүлэхэд галзуу өвчин болохыг нь тогтоожээ. Одоогоор азарганд хазуулсан хоёр иргэний нэг нь сумын эмнэлэгт, нөгөө нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Иймд азарганд хазуулсан иргэдийн биеийн байдал ямар байгаа талаар Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Л.Алтанхуягаас тодрууллаа.

-Галзуурсан азарганд хазуулсан хоёр иргэний биеийн байдал ямар байна вэ. Азарга галзуурсан гэдгийг хэзээ мэдсэн бэ?

-Тухайн үйл явдал Алтанбулаг сумынII багийн нутаг Бургасан сүүл гэдэг газарт намаржиж байгаа хот айлд болсон. Тухайн азарга есдүгээр сарын15-ны өглөөгүүр адуугаа туугаад гэрийнхээ гадаа ирсэн юм билээ. Тэгээд бэлчээрт гарч амжаагүй хонин сүрэг рүү дайрсан гэсэн. Тэгэхээр нь эзэд нь барьж авч уях санаатай очтол өөдөөс нь дайрч хазаж гэмтээсэн байсан. Ингээд өдөржин уяан дээр цамнасан азарга орой хэрд уяагаа тасдаад давхиад явсан. Гэтэл тухайн газраас холгүй очоод үхсэн байсан юм билээ. Аймгийн мал эмнэлгийн үржлийн газраас үхсэн азарганы тархинаас дээж авч шинжилгээнд өгөхөд галзуу өвчнөөр өвчилсөн болохыг нь тогтоосон. Иймд бид хазуулсан хоёр иргэнд галзуугийн вакцин хийгээд байна. Одоогоор биеийн байдал нь гайгүй. Азарганы эзэн залуу сүүлд нь хазуулж ирсэн. Одоогоор сумын эмнэлэгт хэвтэж байна. Харин тухайн залуугийн хүргэн ах нэлээд хүнд гэмтэлтэй учраас ГССҮТ-д эмчлүүлж байгаа.

-Тухайн азарга галзуугийн халдварыг юунаас авсан юм бол. Мөн танай суманд галзуу чонын эд эрхтэн идсэн20 гаруй хүн байгаа гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Үхсэн азарга адуун сүргээ хамгаалж, чонотой ноцолдсон талаар ар гэрийнхэн нь хэлж байгаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дол дугаар сарын1-нээс өмнө бол сон хэрэг гэж ойлгогдохоор бай гаа. Яагаад гэвэл, азаргатай но цолдож байсан чоныг тухайн айлын эзэн долдугаар сарын1-нд портер машинаараа хөөж, амийг нь хөнөөсөн байдаг. Тэгээд чонын эд эрхтэнг тэр хавьд ну тагладаг 6-7 хот айлын иргэд эрүүл мэндэд сайн гээд идэж хэрэглэсэн байгаа юм. Мэдээж галзуу чоно байна гэж бодоогүй байх л даа. Галзуу өвчний нууц үе нь малд дунджаар 65 хоног байдаг. Тухайн азарганы өвчилсөн байдлыг авч үзэхэд дун даж хугацаатай таарч байгаа биз. Харин хүнд200 хоног хүртэл өвчний шинж тэмдэг илрэхгүй нууц байх жишээтэй. Иймд дээрх эд эрхтэн идсэн хүмүүсийг вакцинд хам руулж байгаа. Голомтод байгаа6-7 айлын19 хүнд вакцин хийсэн. Гэхдээ галзуугийн халдвар авсан байх магадлалтай иргэдэд таван товлолоор вакцин хийх шаардлагатай. Эхний ээлжид50 хүнд вакциныг ХӨСҮТ-аас авч хийсэн. Малчид одоогоор ямар нэгэн өвчний зовиур шинжгүй малаа хариулаад явж байна.

-Галзуугийн вакцин ховор байдаг талаар мэргэжилтнүүд хэлдэг. Аль улсад үйлдвэрлэсэн ямар вакцин хэрэглэж байна вэ?

-Аймгийн мал эмнэлгийн газарт хүсэлт илгээсний дагуу ХӨСҮТ-өөс Францад үйлдвэрлэсэн галзуугийн вакцин авч хэрэглэж байна. Галзуугийн вакцин ховор байдаг нь үнэн. Суманд бол тун ховор. Сард нохойд уруулсан гэх1-2 хүн үйлчлүүлдэг учраас тэр хэмжээгээр л байдаг гэж ойлгож болно. Бид дээрх хүмүүсийг таван удаагийн товлолд хамруулахын тулд вакцины за хиалга өгсөн байгаа. Тухайн вак-цин өртөг өндөртэй орж ирдэг юм билээ. Нэлээдгүй зардал мөнгө гарч байгаа нь үнэн. Иймд иргэд аливаа мал, амьтны эд эрхтэнг хэн нэгний сайн гэж хэлснээр хэ рэглэхгүй байхыг анхааруулж байна.

Н.Батболд: Улсын нөөцийн вакциныг шавхаж авчирсан

Тухайн бүс нутагт галзуугийн шинж тэмдэг илэрсэн учраас хорио цээрийн дэглэм тогтоож, малд халваргүйжүүлэлтийн вакцин хийж эхэлсэн байна. Энэ талаар сумын Мал эмнэлэг үржлийн газрын дарга Н.Батболдоос тодрууллаа.

-Голомтын бүсэд байгаа нийт хэдэн малд вакцин хийсэн бэ. Халдваргүйжүүлэлт хийж дууссан уу?

-Бид өчигдөр яваад вакцинжуулалтаа хийгээд ирсэн. Суманд хуваарийн дагуу олгодог галзуу өвчний вакцин хавар ирээд дууссан байсан. Өвчлөл гарсан учраас нэмж1200 тун вакцин авчирсан. Тэгээд ч хүрэлцэхгүй байсан учраас улсын нөөц вакциныг хамаад7200 тунг авчирч өвчлөл гарсан голомтын нийт6900 малд вакцин хийгээд байна. Галзуугийн вакциныг бог малд нэг, бод малд хоёр, муур нохойд 0.5 тунгаар тарьдаг.

-Хүнд галзуугийн вакциныг таван товлолоор хийдэг гэсэн. Малд хэдэн удаа хийх ёстой вэ?

-Хүнд бол давталттай хийдэг. Бид ч гэсэн халдвартай малтай харьцаж байгаа учраас вакцин хийлгэсэн. Хүн долоо хоногийн давтамжтай3-5 удаа хийлгэх ёстой. Малд бол эхний ээлжид бид нэг тун хийчихээд байна.

-Вакцины хүрэлцээ ямар байна. Улсын нөөц шавхсан гэж та хэллээ. Тэгэхээр нэлээд хомсдолтой байгаа юм уу?

-Сүүлийн хоёр өдөр аймгийн Мал эмнэлгийн газрын ерөнхий эмч бидэнтэй ажиллалаа. “Улсын нөөцөд байгаа вакциныг аваад ирсэн” гэсэн. Тийм болохоор бид байгаа вакцинаа голомтын бүсэд байгаа айлуудын бүх малд толгой дараалан хийсэн. Сүүлдээ хүрэлцэхгүй болох хандлагатай болоод ирэхээр нь хамгийн түрүүнд эрсдэх магадлалтай үхсэн азарганы сэг зэмэнд хүрсэн байж болзошгүй нохой, мууранд вакцинаа хийсэн. Галзуу өвчин бол яг ижил цаг хугацаанд илэрнэ гэж байхгүй. Тухайлбал, дээрх азарганд чонотой ноцолдсоноос76 хоногийн дараа өвчин илэрсэн. Тэгэхээр мал, хүний биеийн эсэргүүцлээс шалтгаалдаг. Иймд вакцин багасаад хүрэлцээ муу болохоор нь нэг настай тугал, унаганд хийсэн байгаа. Малчид үнэхээр идэвхтэй ажиллалаа. Ялангуяа адууг вакцинд хамруулахад нэлээд төвөгтэй байлаа.

-Хүн гэмтэж очсоны дараа та бүхэн тухайн айл руу явсан уу. Эсвэл дуудлага өгсөн байсан уу?

-Дуудлагын дагуу очсон. Гэрийн эзэд“Хүн хазаж гэмтээсэн азарга ногт, бугуйлтай урд ар руу давхиад явсан” гэсэн. Ингээд бид үдэш орой хайгаад олоогүй учраас хөдөө хоноод маргааш өглөө нь гэгээ дөнгөж ороход дурандаад явж байтал адууныхаа ойролцоо үхсэн байсан. Өөрийнх нь адуунд бол хазуулж шарх сорви авсан адуу байхгүй. Харин нөгөө айлын азаргыг жаахан хэгзэлсэн байна лээ. Хамгийн айхавтар эрсдэлд орсон нь дээрх хүмүүс л байгаа юм.

 

Б.Цэцэгдэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.