А.Мэндбаяр : Талийгаач миний найз охиныг хүчиндсэн учраас би түүнийг хөнөөсөн

uls_541fe29e24ac7_1Өнгөрсөн онд Налайх дүүрэгт онц ноцтой хүн амины хэрэг гарсан. Тодруулбал өш хонзонгийн сэдлээр найзыгаа зургаан удаа буудаж хөнөөсөн А.Мэндбаяр гэгчийн хэрэг олныг сэрдхийлгэсэн.
Энэхүү хэргийн анхан шатны шүүх Налайх дүүрэгт өнгөрсөн зун болж,  онц хэрцгий аргаар талийгаач М.Эрхэмбаярын амь насанд хүрсэн А.Мэндбаярт  25 жилийн хорих ял оноосон.

Харин талийгаач М.Эрхэмбаярын аав Д.Мөнхжаргал өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан билээ. Учир нь шүүхээс 25 жилийн хорих ял оноосон ч Өршөөлийн хуулиар суллагдах магадлал өндөр. Тиймээс бүх насаар нь хорих ял оноох ёстой гэж гомдол гаргаад байгаа юм. Гомдлыг маргааш Нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ.

Шүүх хурлын үеэр А.Мэндбаяр нь “Талийгаач М.Эрхэмбаяр намайг байнга дарамталдаг байсан. Тэр ч бүү хэл миний найз охиныг хүчиндсэн. Тиймээс би айлгах зорилгоор сумтай буу худалдан авсан боловч нэг мэдэхэд аминд нь хүрчихсэн байсан. Би хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна” хэмээн анхан шатны шүүх хурлын үеэр  мэдүүлж байсан.

uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих