ЕБС-ийн сурагчдын дунд нийслэлийн биеийн тамирын шигшээ сорилын тэмцээн болно

www.sport.gov.mnАрван хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ЕБС-ийн сурагчдын дунд болдог нийслэлийн биеийн тамирын шигшээ сорил тэмцээн энэ сарын 07-27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.  Энэхүү сорил нь  Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Монгол Улсын ерөнхийлөгчийн 53-р зарлиг, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, спортод дур сонирхолтой болгох, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортыг сурталчилах зорилгоор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын  бие бялдар, чийрэгжүүлтийн түвшин тогтоох сорил тэмцээн гэдгээрээ онцлог юм. Гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж байгаа уг тэмцээний 1-р шат буюу сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд 9 дүүргийн 125 сургуулийн 86000 гаруй сурагч, 2-р шат буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд 91 сургуулийн 4600 гаруй сурагч оролцжээ. Харин 3-р шат буюу нийслэлийн аварга шалгаруулах шигшээ тэмцээнд 7-17 насны  9 дүүргийн 500 гаруй сурагч бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшингээ тодорхойлохоор өрсөлдөх юм байна. Мөн тэмцээнд эрүүл мэндийн эмчийн бичигтэй хүүхдүүдийг оруулна. Биеийн тамирын хичээлд ордоггүй сурагчдыг өвчний ангилалаар нь ялгаж зарим нэг сорилын тэмцээнээс чөлөөлөх юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих