В.И.Ленинийг “Батаар”-аар сольсон Монгол соёлын шинэ бодлогын тухайд

527-1411613236hjkfhasjkdfhasjkdfasdfaЮманд учир суманд гичир
Хорьдугаар зуунд олон том хувирап өөрчлөлт Монголд болсон. Феодализм, социапизм, капитализм хэмээх эсрэг тэсрэг гурван өөр нийгмийн “идээ будаа”-г амталж явлаа. Ардын хувьсгал, социалист хувьсгал, ардчилсан хувьсгал гэх нийгмийн гурван том хувьсгалын хувь хишгийг хүртэж явлаа.

Өмнөх түүхийн гол ололт амжилтыг үүгээр хязгаарлан энд нь орхиод Монголын эрх чөлөө, тусгаар тоггнолын асуудлыг араар нь тойрч харахыг оролдлоо. Хэрвээ 1917 онд В.И.Лениний удирдсан Октябрийн социалист хувьсгал ялан мандаагүй байсан гэж бодвол Монгол Улс өнөөдөр ямар байх байсан бол? Өөрөөсөө ингэж асуугаад түүхийн сэжим рүү өнгийлөө.

“Хэрвээ Орост хувьсгал ялаагүй байсан бол 1919 онд Сюй Шү Жаны гэмин цэрэгт эзлэгдсэн тэр чигээрээ Хятад улсын хэсэг болсон байх байсан” гэж түүх авгай хариу өчлөө. Хэрвээ Зөвлөлт Орос Улсыг В.И.Ленинээс өөр хэн нэгэн толгойлж байсан гэж бодвол Монгол өнөөдөр ямар байх байсан бол оо? Өөрөөсөө ингэж асуугаад бас эх түүх рүүгээ өнгийж нэг харлаа.

“Хэрвээ Монгол мэт дарлагдсан колони орны эрх чөлөөний төлөө тэмцэгч В.И.Ленин Холбоот Орос Улсыг удирдаагүй байсан бол 1921-1922 оны үед цагаантны үлдэгдлийг устган цэвэрлэх үедээ Монголыг эзлэн аваад Орос улс өөрийн нэг хэсэг болгох байсан” гэж түүх авгай бас хариу өчлөө.

Ингээд үзэхээр Монголын эрх чөлөө, тусгаар тогтнол нь тухайн цаг үедээ “Ленингүйгээр бүтэх боломж огтхон ч байхгүй байсан” гэж түүхэн баримт сэлт хэлж байна. Юмны учир, сумны гичир гэгч ийм л байдаг учиртай ажээ.

В.И.Ленин гэж хэн бэ?
Ингэхэд Ленин гэж хэн бэ? Ленин бол монголчууд бидний хувьд өөр хүн. Тэр бол манай үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолыг ивээн тэтгэгч. Тэр бол Монгол улсын тугаар тогтнолын гадаад улс төрийн манлайлагч.

Лениний Орос улс бол манай тусгаар улсын хүчирхэг өмөг түшиг, бат бэх ар тал мөн байсан. Ленин улс төрийн зүтгэлтний хувьдаа ийм л хүн. Тиймээс Лениний хөшөөг нийслэлдээ босгож, Лениний музейг байгуулсан нь манай улс төрийн соёлын зүй ёсны илэрхийлэл мөн байсан.

Монголын ард түмний цэцэн мэргэн ухаарын бодит үнэлэмж мөн гэдэг нь ч эргэлзээгүй. Бас ачтаныхаа ач тусыг мартдаггүй монгол мөс жудгийг харуулсан түүх-соёлын дурсгал байсан.

Монгол Дон Кихотууд
Нэг л мэдсэн чинь өнөөгийн монгол Дон кихотууд жад сэлэм мэт хурцалж ирлэсэн сэтгэлээ тэр л хөшөө музей хоёрын зүрхэнд зоочихлоо. Ингээд л В.В.Маяковскийн хэлснээр монгол маягийн гурвалжин хар нүдээр мишээн хардаг, амьд бүхнээс амьд орших Лениний Монгол дахь албан ёсны хөшөө, музей хоёр “Хорвоогийн мөнх бусыг үзүүллээ”. Хэлэх ч үг алга.

Тэр хүн Монголд элэгтэй нэгэн байсан
Ураг удмын ёс хөөж үзвэл В.И.Ленин бол эхийн талаасаа монголын холын хамаатан, тэр тусмаа бүр нагацын холбогдолтой хүн гэлцдэг. Бас түүний эцгийг Атила хааны холын удам байж болох тухай сонин хэвлэлийн мэдээ ч бас бий.

Хориод оны эхэн үөд Оросыг тойрон хүрээлж байсан олон бага буурай орныг нэгтгэн Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот улсыг үүсгэн байгуулахдаа монголын бүрэн эрхийг хөндөхгүй үлдээсний учир шалтгаан энд л байсан болов уу гэмээр харагддаг.

Тэр Монголыг Оросын үнэнч холбоотон хэмээн хүлээн зөвшөөрч эрх тэгш найрамдлын гэрээ байгуулсан нь үнэндээ хариулж баршгүй их ачлал болсон билээ. Ямар ч атугай Лениний толгойлсон Зөвлөлт холбоот улстай найрамдлын гэрээ байгуулж түүнийгээ олон улсын хэмжээнд тунхаглан улс төрийн талаар бэхжүүлж чадсан учраас л Монгол улсын туршлага нь бусад ядуу буурай улсуудын явах ёстой зам, дуурайх учиртай загвар болж хувирсан гоё түүх бас байдаг.

Шинэчилж сэргээсэн нэрээрээ Ардын нам гэх болсон тус намын ихэнх ахмадууд ингэж л үздэг байх. Ийм л ачтай буянтай хүнийхээ хөшөөг нь хөнөөлгөж музейг устгуулчихаад дотогшоо эмтэрч суух юм гэж даанч санасангүй явж дээ. Одоо цусаар уйлаад ч нэмэргүй болоо биз.

Лениний музейн танхимд эрт галбын аймшигт махчин гурвэлийн чулуужсан араг яс тэр аугаа хунийг залгиж орхиод ахиад бас залгих юм байна хэмээх мэт араа соёогоо арзайлгаад айж сүрдмээс зогсч байна. Сэтгэл дагаад ч тэр юм уу? Д.Сүхбаатарын болон Ю.Цэдэнбал, Ж.Самбуу нарын хөшөө рүү өлөн ховдог нүдээрээ ширтээд ч байгаа юм шиг.

Соёлын хэлмэгдүүлэлтийн хиншүү хярвас
Тэгэхлээр юм бүхнийг хуулийн хүрээнд шийддэг ардчилсан нийгмийн эзэд гэж омогшдог бид улс төрийн энэ мэт балмад явдлыг ингээд л өөгшүүлээд байх гэж үү. Энэ чинь 1960-аад оны хятад дахь улаан хамгаалагчдын түүвээсэн соёлын хувьсгалтай адил төстэй нугалаа завхралын хиншүү хярвас п битгий үнэртээсэй хэмээн залбирч л суух юм!

Социалист урлаг соёлын үнэт өв хөрөнгийг дур мэдэн устгах тухай үндсэн хууль болон түүнтэй адилтгах бусад хуулинд тусгай заалт байхгүй биздээ. Одоо цаашлан давраад социализмын тухай болон марксизкм ленинизмын тухай ном зохиолыг устгах, архивын баримтыг сүйтгэх асуудал гарахгүй гэх баталгаа алга байна.

1990-1993 онд худалдаа болон агуулах саванд байсан марксист ленинист ном зохиолын хавтасыг урж аваад номыг нь баахан шатаасан. 2008 онд ардын намын байрыг галдан шатаахдаа олон тооны маш чухал улс төрийн баримт сэлтийг шатаалгаад устгуулчихсан гэдэг. Түүний хариуцлагыг шатаасан нь хүлээх үү? Шатаалгасан нь хүлээх үү ? Мэдэх, хөөцөлдөх эзэн алга л байна.

1990-ээд оны үөэс эхэлсэн оюуны хэлмэгдүүлэлт одоо хүчээ авч байна. Шинэчлэл нэрээр гул барьж байна. Өмнөх үөийн өвөө эмээ, аав ээж ахан дүүс буянт буурлуудынхаа хийж бүтээсэн хайртай дуртай соёлын өвийг хойч үөийн зарим үрач нар ийнхүү үзэн ядаж эвдэн бусниулахыг далдуурхан магтан өөгшүүлдэг эрхэм түшээд, сайд, дарга, нам улс төрийн зүтгэлтнүүд болимоор байна..

Нэгэнт болоод өнгөрсөн соёлын түүхэнд соёлтой ханддагаараа үлгэрлэн манлайлах үүрэгтэй соёлын яам, соёлын сайд дарга нар ч гэсэн тухайлан бодох л хэрэгтэй бус уу?

Монгол улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч  Х.Цэвлээ


URL:

Сэтгэгдэл бичих