Нүүрс түлэхийг нэгмөсөн хориглоё

нүүрсНамрын дунд сар гарчихлаа.  Зам дээр тогтсон ус өглөөдөө нимгэхэн зайрмагтчихдаг  болж.  Хүйтрэхтэй  зэрэгцэн “Өнөөх өтгөн утаа удахгүй суунаглах нь” хэмээн Улаанбаатарт амьдардаг хүн  бүр ярьж эхлэв. Харамсалтай нь ярихаас өөрөөр юу ч хийж чадахгүй. Утаагүй зуух тарааж, өч төчнөөн төсөл хэрэгжүүлсэн ч  хүхэрлэг хийндээ хордсоор 20 жилтэйгээ  золгох гэж байна.  Одоо утаан дунд төрсөн хүүхдүүд насанд  хүрч Улаанбаатар хэзээ ч цэлмэг тэнгэртэй байгаагүй гэж  боддог байх.

Нэг тэрслүү санаа байна. Нүүрс шатаагчидтайгаа  хатуу  тэмцэхээс өөр арга хотын даргад  үлдээгүй. Уржигдар УИХ-ын дарга цахилгаан станцуудаар явж. Ойрын хэдэн жилдээ цахилгаан, дулаанаар гачигдахгүй  гэсэн сайхан  мэдээг иргэдэд түгээлээ. Тиймээс нийслэлд нүүрс шатаахыг  бүрмөсөн хориглоё. Хямд  нүүрс тараадаг хачин ажлаа  зогсооё. Цахилгаан халаалт, нарны  эрчим хүчний  халаагуур, бас байгаль экологид ээлтэй  жижиг дулааны станцуудыг  байгуулахад төр  бүх талаар дэмжиж, иргэдээ нүүрс ,үнснээс салгах  аян өрнүүлэх цаг болж. Тэгэхгүй бол  дахин найман төрлийн утаа  багатай зуух тараагаад ч  үр  дүнгээ  өгөхгүй. Бүр болохгүй бол цахилгааныг үнэгүй болгож алдагдлыг нь  төр даая.

Хэрэггүй зүйлд хатуурхдаг төр утаа үйлдвэрлэгчдэд төмөр  нүүрээ  харуулах цаг болсон. Нийслэлд шилжин ирж буй айл  өрхийг нүүрс түлэхгүй байх болзолтой суурьшуулъя. “Баян, ядуугаар нь ялгаж хүний эрх зөрчлөө” гэж  жагсч, тэмцэх байх хамаагүй. Бүгдээрээ хордож үхсэнээс дээр. Нийслэлд 180 мянган зуухыг өрдөж эхэллээ. 180 мянган яндангаас хүхэрлэг хийн хорт утаа  гарч  байна.

Эх сурвалж:” Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.